Зургийн уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Зургийн уралдаан зарлажээ

Нийслэлийн татварын ерөнхий газраас “Эх орны хөгжилд-сурагч миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлажээ. Зургийн хэмжээ 40х60 см байх ба хоёрдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 10 хүртэл зургуудыг хүлээж авах аж.

Уг зургийн уралдаан нь зөвхөн ганц Улаанбаатарт зохиогдох биш нийт 18 аймаг, бүх сумдын ерөнхий боловсролын сурагчдыг хамран зохиогдож байгаа юм байна. Хүүхдүүд зурсан зургаа  тухайн  хот, аймаг , сумдынхаа харьяа татварын хэлтэст аваачиж өгөх юм байна.   

                                                                                                                                     Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж