
Энэ жил дээрх аянд зөвхөн тус дүүргийн албан байгууллагууд, хүүхэд багачуудаас гадна загварын салон, урлаг соёлын газрууд нэгдэж, 1000 орчим хүн монгол үндэсний хувцсаа сурталчилжээ. “Ур ундрах”, “Ачлал трэйд”, “Хулан уул” зэрэг компани ивээн тэтгэгчээр оролцсон байна. “Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой эмэгтэй хүүхэд” гэсэн ангилалд нэг айлын хоёр охин шалгарч, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангаас өргөмжлөл, мөнгөн шагналаа гардав. Б.Алтангоо, Б.Намсрай нарын дүү нь дарьганга хийцийн дээл өмсгөлөөр гангарсан бол эгч нь үзэмчин ардын дээлтэй иржээ. Харин “Хамгийн сайхан үндэсний хувцас, гоёлтой бүсгүй”-гээр “Оюуны ундраа” цогцолборын багш С.Ганчимэг шалгарч, түүний шавь Г.Номин-Эрдэнийн дээл мөн халх хийцийн дээлний шилдгээр шалгарчээ. Дээрх арга хэмжээний үеэр ардын урлагийн тоглолт, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загвар үзүүлжээ.