Жан-Мари Ле Пен шоронд ортол ярив

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Жан-Мари Ле Пен шоронд ортол ярив

“Үндэсний фронт” гэдэг үндсэрхэг үзлийн намын лидер асан Жан-Мари Ле Пен гурван сар хоригдох тэнсэн ял болон 10 мянган еврогоор торгуулах шийтгэл авсан байна. Немцийн булаан эзлэгчид Францыг эзлэж байсан үеийг “ёс бус үзэгдэл биш” гэж тодорхойлсондоо тэрбээр шийтгэл хүлээв.

Парисийн даван заалдах шүүх “Үндэсний фронт” гэдэг үндсэрхэг үзлийн намын лидер асан Жан-Мари Ле Пенийн өдөөн хатгасан, улс төрийн зохисгүй мэдэгдэл хийсэн хэргээр ял авлаа. Шүүхийн шийдвэрт “Жан-Мари Ле Пен санаатайгаар нацистуудын Францын нутагт үйлдсэн харгислалын цар хүрээг бууруулсан бөгөөд үүндээ гестапийн үйл ажиллагааг эерэгээр төвийлган гаргасан” гэжээ.

Францын улстөрч “Фронтын” лиер байхдаа 2005 онд  хэт барууны үзэлтэй Rivarol гэдэг долоо хоногийн сонинд өгсөн ярилцлага нь шүүх хуралдааны шалтгаан болсон байна. Ле Пен уг ярилцлагадаа “нацистууд Францыг эзлэж байсан нь ёс бус үзэгдэл биш. Нийтдээ 550 мянган кв.км талбайтай нутаг дэвсгэрт байх л ёстой янз бүрийн зөрчил байсан” гэж хэлсэн байв. Энэ ярилцлагадаа улстөрч, нацистууд эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн галт тэрэг дэлбэлсний хариуд нь 1944 оны дөрөвдүгээр сарын 1-2-ны Вильнев-д`Аск 86 хүнийг буудан хөнөөсөн хэргийг хэрхэн үзэж буйгаа тайлбарласан байв. Ле Пен фашистын булаан эзлэлт зогссоны 60 жилийн ойн өмнө уг ярилцлагаа өгсөн байв. Хүний эрхийн лиг, АЭрьсны өнгөөр гадуурхахын эсрэг, ард түмний найрамдлыг дэмжих хөдөлгөөн, Францаас туугдан хөөгдсөн еврей нарын хөвгүүд, охидын эвсэл зэрэг олон байгууллага Ле Пентэй үүнээс болж зарга үүсгэсэн юм. Гол  нь хүмүүнлэгийн эсрэг гэмт хэргийг өмөөрсөн хэмээн буруутгасан аж.

Энэ хэрэг дуулиан босгосон ч шүүх хоёр ч удаа хойшлогдож байв. Дараа нь шүүхийн янз бүрийн шатанд хэргийг зөвшөөрч заримдаа өөрчилж иржээ. Өнөөгийн шүүх ажиллагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлээд даван заалдах шүүх өмнөх ялыг нь хэвээр үлдээсэн байна. Шүүхийн шийдвэрийн дараа Жан-Мари Ле Пен мэдэгдэхдээ “ийм шийдвэр гарсанд гайхах зүйлгүй. Сонгуулийн кампани явагдаж байгаа учраас энэ хийгдлээ. Учир нь түүний намыг толгойлж байгаа охин нь болох Марин Ле Пен оролцож байна” гэжээ. Ер нь бол Жан-Мари Ле Пен янз бүрийн үг хэлснийхээ төлөө 25 удаа шийтгэл сонсож байжээ. Тухайлбал тэр дайны үеийн хийн камерийг “Хоёрдугаар дайны үл ялих зүйл” гэж 1991 онд хэлээд 1,2 ёая франкаар торгуулж байлаа.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж