Орос Су-34 бөмбөгдөгч онгоцтой болно | News.MN

Орос Су-34 бөмбөгдөгч онгоцтой болно

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Орос Су-34 бөмбөгдөгч онгоцтой болно

Ойрын саруудад Орос улсын  Агаарын цэргийн  хүчнийхэн Су-34 байлдааны бөмбөгдөгч онгоцоор хангагдана. 2011 онд уг онгоц  улсын туршилтыг амжилттай давсан юм. 32  цуврал онгоц үйлдвэрлэх  улсын захиалга  хэрэгжиж эхэллээ.  Өнөөдөр  онгоцны паркуудад зогсож байгаа Су-24 байлдааны бөмбөгдөгч онгоцнуудыг ирэх жил  солих юм гэж Орос улсын гавъяат нисэгч-туршигч Магомет Талбоев тайлбарлаж байна.

«Су-24 өөрийн үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Эдгээр онгоцнууд техник чанарын хувьд одоо хоцорсон юм. Су-34 байлдааны онгоц бол байлдааны бөмбөгдөгч онгоц болон агаарын сөнөөгч онгоцыг нэгэн зэрэг халж байгаа юм. Энэ онгоц бол  багийнхан бүхээгтээ кофе юм уу, цай ууж, унтаж амрах боломжтой анхны онгоц юм. Онгоц 24 цагийн турш нисэх боломжтой юм. Иймээс энд ялгаа их бий. Энд өөр боломжууд байгаа  юм. Онгоц  зүтгэх хүч маш их. Урьдны онгоцнууд зүтгэх хүч  11 тонн байсан бол, Су-34  бол 16 тонн.  Энэ бол жинхэн суурь адуу л гэсэн үг. Үнэхээр гайхамшигтай» гэж Магомет Талбоев хэллээ.

Су-34 бол нарийн мэргэжлийн онгоц төдийгүй, харин олон үүрэгт агаарын цогболбор юм. Энэхүү техник нь  газрын гадарга дээр  үр ашигтай цохилт өгч чадахаас гадна агаарт байлдаанд оролцоно гэж AVIA.RU порталын ерөнхий редактор Роман Гусаров тэмдэглээд «Су-34 хөлгийн гол давуу тал бол харьцангүй хол зайнаас байнуудыг илрүүлэх шинэ радартай, тэдгээрийг   нарийн таньж, оносон цохилт өгдөг.  Энэ онгоц Су-24 онгоцтой харьцуулахад  шинэ үеийн онгоц болох нь эргэлзээ үгүй юм. Су-34 онгоцны байлдааны радиусыг нилээд нэмэгдүүлсэн  бөгөөд агаарт түлшээ хийх боломжтой болсноос нислэгийн радиус хоёр дахин нэмэгдсэн юм» гэлээ.

Су-34 зэвсэглэлийн өргөн сонголттой бөгөөд гол нь байг удирдлагын хэрэгслүүрүүдийн тусламжтайгаар устгахад оршино. Эдгээр нь янз бүрийн ангиллын пуужингууд төдийгүй нисэхийн бөмбөгнүүд байгаа юм. Гайхалтай агаарын динамиктай төдийгүй, дотоод түлшний сав их  багтаамжтай аж. Хоёр зурааст цахим удирдлагын системнүүд нь хэмнэлттэй төдийгүй, стратегийн бөмбөгдөгч онгоцнуудын алсын нислэгийг  хангадаг юм. Уг машин нь ирээдүйтэй техник гэдгийг “Взлет” сэтгүүлийн ерөнхий редактор Андрей Фомин  тэмдэглээд

«Байлдааны бөмбөгдөгч онгоц томъёо нь хуучирсан юм. Өнөөдөр олон үйл ажиллагаатай байлдааны төдийгүй түүнд хэрэглэгдэх удирдлагатай зэвсгийн тухай яригдаж байгаагийн дотор хуурай замын, тэнгисийн болон агаарын гэж ангилгдаж байна.  Одоо дэлхийд олон үйл ажиллагаатай цогцолбор байгуулахыг зорьж байна. Тиймээс Орос улс эдгээр хандлагуудын хурц ирэн  дээр зогсож байна гэж хэлж болно. Су-34 онгоц нь АНУ- ын Тэнгисийн цэргийн ашиглаж байгаа, бусад орнуудад экспортонд гаргаж байгаа Ф-15Е онгоцтой ижил түвшингийн гэж үзэж болно. Ингэхдээ бүр хамгийн сүүлийн үеийн зэвсэглэлээр тоноглогдсон гэдгээрээ зарим нэгэн талаар илүү  ч байгаа юм» гэлээ.

2020 он хүртэл Су-24 бөмбөгдөгч онгоцны паркийг 70 хувь хүртэл Су-34 онгоцоор шинэчлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвал: http://mongolian.ruvr.ru/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-20 49.0.154.23

Хэдэн оны онгоцуудыг хооронд нь харьцуулаад байна вэ? цаг хугацаагаар нь харьцуулбал F-22 тасраад алга болно шүү дээ

Avatar

Зочин 2012-02-20 66.218.47.209

Frontiin dairagch bumbegdugch angilaliin ongots.F15-tai jin hemjeenii huvid oiroltsoo bolovch fazlagdsan radartai uchraas uuriiguu hamgaalah chadvar iluugees zaaval suneegch ongots dagaldah shaardlagagui.Chanar uniin haritsaagaar Iraniig oroltsuulahgui bol Israelaas uur orond baihgui F15-s gurav dahin iluu.Japan zereg heden orond f15-iin zuvhen uurchulsun zagvariig US niiluuldeg.

Avatar

Зочин 2012-02-20 133.43.247.122

su-24 n hurtel manaidaa od shuu dee. teriigee manaid ogchihoosei.

Avatar

xocoo 2012-02-20 202.131.226.166

Хуучин Су-24 үүдээ монголд үнэгүй өгчих орос ах нараа

Avatar

өөрийн boing гэнэ үү 2012-02-20 202.126.91.159

хүдалдагч, хүдалдан авагч хоёроо ялгаж ойлгох хэрэгтэй.
манай улс бүсдын хийсэн онгоц, машин, компьютер, гар утас, телевизор, энэ тэр гээд хүн төрөлхтөний оюун ухаан, мэдлэг боловсрол, улсынх нь хөгжилийг илэрхийлсэн бүтээлийг худалдаж авдаг. Хэрэглээд явж байгаагаа хөгжиж байна гээд ойлгоод байдаг. Мөнгө нь байвал чукча, харууд, малчид, эсвэл ,,, нэг иимэрхүү

Avatar

o 2012-02-20 116.112.180.88

Su 34 muu ongots shuu bitgii avaarai humuusee. F-15SE hamaagui iluu

Avatar

Зочин 2012-02-20 202.179.16.161

zaza bolihoos

Avatar

bid ch bas2 2012-02-20 202.70.45.35

ednuus neg muu amigui tomor nisgej baihad, bid harin hurdan udmiin olon ugsaanii aduug sureg surgeer n bii bolgoj baigaa shuudee. haha. gazraar nisne dee zugeer.

Avatar

бид ч бас 2012-02-20 182.160.39.6

монгол тэгвэл хуучин ч гэсэн 5 боингтой болсон за юу кккккккккккк

Avatar

sanal neg bna 2012-02-20 202.9.47.5

udaxgui oopin gesen airbustai bolox bailgui dee gej

Avatar

Зочин 2012-02-20 133.43.247.122

1 airbus ugaas baigaa sh dee, MIAT-s zevsegt huchind shiljuulsen baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж