Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм-2

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Ирээдүй бичигдсэн байдаг гэх юм-2

Тэгвэл ирээдүйг хэрхэн тольдох вэ? Тэр бичигдсэн байдаг гэж үү? Эхлээд
өнгөрсний тухай авч үзье. Ерөнхий мэдлэг, мэдээллийн ертөнц буюу оюун
санааны ертөнц рүү "антени" маань бидний зөвшөөрлийг авалгүй амьдралын
маань эгшин бүрийг тэр ч бүү хэл зурсхийн өнгөрсөн бодол санааг минь
хүртэл дамжуулж байдаг гэнэ. Ө.х дамжуулагч антенийн маань Upload буюу
илгээх хэсэг нь анхнаасаа бүрэн ажиллагаатай байдаг ба бидний амьдралын
эгшин бүрийг тэрхүү "бурхны санах ой"-д бичиж байдаг байна. Харин
Download буюу тэндээс мэдээлэл татаж авах хэсэг нь хаалттай . Ямар
шударга бус юм бэ !. Гэвч энэхүү "дутагдал"-аа засах боломж бидний дотор
бий. Ингэж чадсан нэг нь ерөнхий мэдлэгийн ертөнцөд нэвтэрч өнгөрснийг
алган дээрээ тавьсан мэт уншина. Тэгвэл ирээдүйг яаж унших вэ. Тэр тухай
мэдээлэл энэхүү ертөнцөд байдаг гэж үү. Тийм л гэж бодохоос өөр арга
алга. Тиймгүйсэн бол энэ зөнчид хаанаас тэр мэдээллийг олж авсан байхав.
Хөгжлийн тухай онолоор аливаа хөгжил пүрш лугаа адил ороомог хэлбэрээр
дүрслэгддэг байна. Нарийн ярьвал ДНК-ийн бүтэц шиг хэлбэртэй. Тодорхой
төлөв байдал үргэлж давтагдаж байх боловч тэр нь өмнөх цэг дээрээ биш
нэг төвшин ахисан дээд цэг дээр байх жишээтэй. Амьдрал гэдэг маань тэр
чигээрээ эцэс төгсгөлгүй хөгжил шүү дээ. Амьдрал=Хөгжил. Энэ томъёотой
маргах хүн байна уу. Нэгэнт тэр хөгжил юм бол хөгжлийн төлөв байдалдаа
захирагдана. Үүнээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр амьдрал гэдэг эмх
замбараагүй үзэгдэл биш тодорхой зүй тогтол агуулсан хувьсал гэж үзэж
болно. Эндээс нэгэнт тэр тодорхой зүй тогтолтой юм бол түүнийг
загварчлан эмх замбараатайгаар удирдаж болно гэсэн мөрдлөгөө шууд гарна.
Үүнийг мэдээж бид биш биднийг бүтээгч ертөнцийнхэн хийж байгаа. Тэдэнд
ийм боломж байгаа гэдэг нь энгийн логикоор харагдаж байна шүү дээ.
Үүгээр хүмүүн төрөлхтөн бидний амьдрал үнэн чанартаа тодорхой
удирдлагатай процесс гэсэн ойлголт үүсэх аж. Үүүнийг л хүлээн зөвшөөрөх
ахул ирээдүйг тольдон үзүүлэгч бивэнгарьдийн учир шалтгаан тодорно.
Биднийг бүтээгч, залан чиглүүлэгч тэр ертөнц бидний амьдралыг урьдчилан
"програмчилсан" байдаг ба энэ нь ерөнхий мэдлэгийн орон зайд оршиж хувь
заяаны төөрөг, бурхны зурсан зураг гэсэн "ойлголт"-ийг төрүүлнэ. Гэхдээ
энэ "алгоритм" нь шугаман бус алхам тутамдаа IF…..THEN …. ELSE ….
гэсэн логик холбоостой учир хүмүүс бидэнд үргэлж сонголтийг өгч байдаг.
Энэ сонголт бидэнд хувь тавилангаа өөрчлөх боломж олгоно. Хувь хүний энэ
"жижиг" алгоритм хүн төрөлхтөн бидний "томхон" алгоритмийн нэг хэсэг
болно. Хоорондоо дээрх сонголтын нөхцлөөр холбоотой. Цааш энэхүү
"томхон" алгоритм нь Орчлон ертөнцийн "том" алгоритмийн нэг хэсэг гэж
төсөөлж болно. Үүнээс цаашаа бол бүү мэд ээ. Гэхдээ энэ эцэс төгсгөлгүй
эмх замбараагүй юм шиг байдал эцэстээ эмх цэгцийг агуулна. Тодорхой
жишээ бидний амьдралд бий. Усны молекуль маш чөлөөтэй ямар ч эмх
замбараагүй үсчиж байдаг боловч аяганд хийсэн ус халгиж цалгиад хөдлөөд
байдаггүй шүү дээ. Усны молекулийг бид эмх цэгцтэй жагсааж чадахгүй ч
усыг бид ямар л бол ямар хэлбэрт оруулж чадна. Бидний ирээдүй чухамхүү
энэ л зарчмаар бичигддэг байх. Ө.х эмх замбараагүйгээс бүтэх эмх
замбарааг удирдах маягаар.Ингээд бодохоор "тэд" ирээдүйг төлөвлөн
програмчилж болох бөгөөд ерөнхий мэдлэгийн орон зайд нэвтрэгчид чухамхүү
үүнийг л уншиж бидэнд хэлж өгдөг ажээ.

http://manuul.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж