Монгол Лондонгийн олимпоос хэдэн медаль авах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Монгол Лондонгийн олимпоос хэдэн медаль авах вэ?

Лондонгийн олимпоос хэн ямар медал авах вэ гэсэн таамаглал "USA
today" сонины вэб сайтад гарчээ. Таамгийг тухайн тамирчны чансаанд
тулгуурлаж гарагасн байна. Энэ сарын таамгаар монгол улс олимпоос 3
медал авах бөгөөд Цагаанбаатар алт (жүдо), Бундмаа мөнгө (жүдо),
Сэрдамбэ хүрэл медал (бокс) авна гэж гарчээ. Өнгөрсөн нэг сард энэ
таамаг монгол 1 алт, 2 мөнгө гэж гарсан байсан юм. Сэрдамбын чансаа
доошилсоноор медалийн өнгөний тоонд өөрчлөлт оржээ. Энэ хаягаар орж өөрсдөө сонирхоно уу?
Бас
нэг сайт дээр монгол улс 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 6 медал авна
гэсэн таамаг байх юм. Энд спортын төрөл эсвэл тамирчны жагсаалт алга,
юунд тулгуурлаж ийм таамаг гарсаныг олж мэдэж чадсангүй. Эхийг мөн эндээс үзнэ үү?
Та бүхний таамаг ямар байна, саналаа хуваалцана уу?

http://nomiinclub.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж