
-Нефть импортлогч компаниудад үгсэн хуйвалдаж үндэслэлгүйгээр шатахууны үнээ нэмсэн гэх шалтгаанаар 10 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан ч одоо болтол ямар нэгэн арга хэмжээ авсан зүйл байхүй байгаа. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтын дүнд шатахуун импортлогч найман аж ахуй нэгжүүдэд урьдчилсан байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн торгууль ногдуусан. Энэ асуудал хүлээгдээд байсан шалтгаан нь эдгээр компаниудын 2011 оны жилийн эцсийн тайланг гарахыг хүлээж байсан хэрэг л дээ. Эдгээр шатахуун импортлогч компаниудын өнгөрсөн оны орлогын тайланг шалгаж үзээд шатахуун импортлогч компаниуд өмнө нь мэдэгдэж байснаасаа илүү ашигтай ажиллаж байгаа нь тогтоогдсон. Тийм учраас бидний өмнө нь тавьсан 10 тэрбум төгрөгийн торгууль өсч 20 орчим тэрбум төгрөг болж байгаа. Бид уг торгуулийн хуудсаа тодорхой газруудад нь өгөөд торгуулиа тавьчихсан байгаа. Бид хуулийнхаа дагуу л тохирох торгуулийг ногдуулаад байгаа. Үүнийг зарим хүмүүс хэтэрхий бага байна гээд байдаг. Бидний ажлын гол зорилго нь компанийг дампууруулах биш цаашид тийм алдаа дутагдал гаргахгүй байлгах үүднээс шийтгэх маягаар ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Торгууль ногдууллаа гэдэг ч эдгээр компаниуд төлдөггүй шүү дээ. Энэ удаагийн торгуулийг яг хэзээ авах вэ?
-Шаардах хуудсуудыг хүргүүлсэн байгаа. Коипаниуд мэдээж шүүхээр шийдвэрлүүлэх нь ойлгомжтой. Тэгхэээр шүүхийн шийдвэрээс л хамаарна.
-Шатахууны үнийг бууруулах талаар ямар ажил хийх вэ?
-Одоо бид зах зээл дээр үнэтэй зарагдаад байгаа шатахууны үнийг бууруулах арга хэмжээг авна. Хэрвээ шатахууныхаа үнийг бууруулахгүй бол үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрийг нь хүчингүй болгох саналыг тавих болно, бидэнд тийм эрх байгаа. Гэхдээ энэ их эрсдэлтэй шийдвэр. Яагаад гэвэл тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болголоо гэж бодоход цаана нь үлдэж байгаа бусад компаниуд үүнийг ашиглаж үнээ хөөрөгдөх магадлал бас байгаа. Ер нь сүүлийн үед ганцхан шатахуун ч биш бусад салбарууд үгсэн тохиролцож байгаад үнээ нэмдэг жишиг тогтох гээд байна. Үүнийг болиулахын тулд манай байгууллага нэлээд сайн ажиллах шаардлага гараад байгаа гэв.