Мадоннаг агуу дуучин гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Мадоннаг агуу дуучин гэв

VH1 телевизийн явуулсан олон нийтийн санал асуулгаар Мадонна хөгжмийн салбарын агуу эмэгтэй гэж шалгарлаа. Энэхүү жагсаалтад 1990- 2010-онд цомог бичүүлж, дуулж байсан эмэгтэйчүүдийг багтаасан бөгөөд дээрх хугацаанд Мадонна “Erotica”, “Bedtime Stories”, “Ray of Light”, “Music”, “American Life”, “Confessions on a Dance Floor” ба “Hard Candy” гэсэн студийн бичлэгийн долоон цомог гаргаж чадсан байна. Одоо тэрээр өөрийн 12 дахь болох цомгоо гаргахаар бэлтгэж байна. Шинэ цомог нь “M.D.N.A.” гэсэн нэртэй бөгөөд ирэх сард худалдаанд гарна. Цомгийн анхны сингл нь “Gimme All Your Luvin” гэдэг зохиомж. Түүний албан ёсны хувилбар энэ сарын эхээр сонсогчдод танилцуулагдсан байлаа. Хөгжмийн ертөнцийн агуу эмэгтэйчүүд гэсэн  VH1 телевиз 100  эмэгтэй уран бүтээлчдийг үнэлэмжээр нь жагсаасан бөгөөд эхний аравт орсон бүсгүйчүүдийг сонирхуулья.

1.    Мадонна
2.    Мэрайа Кэри
3.    Бейонсе
4.    Леди Гага
5.    Адель
6.    Уитни Хьюстон
7.    Жанет Жексон
8.    Кристина Агилера
9.    Мэри Жей Блайж
10.    Пинк

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж