Ким Чен Ун жүжигчдийг магтав

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун жүжигчдийг магтав

Ким Чен Ирийн 70 насны ойд зориулсан концерт дээр Хойд Солонгосын алдартай гэгдэх “Унхасу” (“Тэнгэрийн заадас”) найрал дууны хамтлаг “Генерал нар шиг мөнх амьдарна” дууг дуулж БНАСАУ-ын цэргийнхэн болон ард түмний  удирдагч Ким Чен Ирд гүн хүндэтгэлийг  үзүүллээ гэж Төв цахилгаан мэдээний агентлаг нь мэдээлэв.
Шинэ лидер Ким Чен Ун ба ерөнхий сайд Чхве Ён Рим, Ардын армийн жанжин штабын дарга дэд маршал Ли Ён Хо,Улсыг аюулаас хамгаалах хорооны орлогч дарга Чан Сон Тхек нарын албаны хүмүүс концертыг үзэн сонирхсон байна. “Өргөн сэдэвтэй, үзэл суртлын өндөр агуулагатай сайхан үзмэр”  боллоо гэж Ким Чен Ун жүжигчдийг магтжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж