Дэглэмийн эсрэг зэвсэгт тэмцлийн түшиц болсон Хомс хотын суннитийн районуудыг их буугаар буудах ажиллагааг Сирийн арми баасан гаригт сэргээлээ. ВВС мэдээлснээр сөрөг хүчний талын 40 хүнийг тэр өдөр хөнөөсөн бөгөөд сөрөг хүчний лидерүүдийн мэдээгээр энэ удаагийн довтолгоон сүүлийн хоёр долоо хоногийн дотор хамгийн хүчтэй нь болжээ. Энэ үеэр Сиргийн хэд хэдэн хотод дэглэмийн эсрэг жагсаал хийгдсэн байна. Мөн Башар Ассадын дэглэмийн эсрэг Египетийн Каир хотноо Сирийн Элчингийн өмнө жагсаал хийгдлээ. “Египетийн Засгийн газар Ассадын элчинг явуулах хүртэл бид жагсаалтаа зогсоохгүй” гэж тэд мэдэгдсэн байна
Ш.Мягмар