Үндэсний хувцасны худалдаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Үндэсний хувцасны худалдаа үргэлжилж байна

Монголчуудын нэрийн хуудас болсон үндэсний хувцсаар дэгжирхэх, бахархах өдрүүд хаяанд ирлээ. Баярын гоёлоо сонгож амжаагүй хүмүүст зориулан  “Монголын үндэсний хувцас”-ны үзэсгэлэн, худалдааг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Хоёрдугаар сарын 2-нд эхэлсэн үзэсгэлэн, худалдаа “Монгол костюмс” төвд маргаашийг дуустал үргэлжлэх ажээ. Үзэсгэлэн, худалдааг сонирхосноор төрөл бүрийн өнгө, материал бүхий дээл, хүрэм, хантааз, монгол цамц, малгай, бүс, даалин зэргийг сонгож болох юм.  Үнийн хувьд материал, хийц, чимэглэлээсээ хамаараад өөр өөр байна. Тухайлбал, энгийн дан дээл 250-400 мянган төгрөг, дээл хантаазтай эсвэл дээл хүрэмтэй бол 480-650 мянган төгрөг, дан хантааз 180-280 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Малгайны хувьд булга, үнэг, хамбаар хийсэн үү гэх зэргээр үнийн хувьд харилцан адилгүй байна. Түүнчлэн монгол үндэсний бэлэгдэл, хүндлэл шингэсэн хөзөр, ном, цагалбар зэрэг оюунлаг “гарын бэлэг” үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн байна.

                                Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж