Бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдөр дуусна

Нийслэлийн иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой нийтийг хамарсан их цэвэрлэгээг энэ сарын 15-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

 “Их цэвэрлэгээ” аяны хүрээнд том оврын автобусны 24 аж ахуйн нэгж байгууллага, бага оврын автобусны 34 аж ахуйн нэгжээс нийт 1000 гаруй хүн автобусны эцсийн болон дундын буудал, зогсоолыг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнд дүүргүүдийн тохижилт үйлчилгээний байгууллагууд, хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, хороо, СӨХ, иргэд болон оюутан сурагчид оролцжээ.  Их цэвэрлэгээнд хангалтгүй болон огт оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх болон хуульд заасны дагуу 100-150 мянган төгрөгийн торгууль тавих зэрэг арга хэмжээ авах юм байна.

                            Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж