Уг нь би энэ газраа
ахиад
цаашаа хэдэн жил ажилчих гүй мөн сэтгэлийн тэнкээтэй байсансан. Ямартаа ч
гадагшаа гаран гартлаа л ажиллана гэж бодож байсан юм. Тэгтэл надад
үнэндээ
магистрын ажилаа бичих гээд номын сан руу ч явах зав зай өгөхгүен . За
тэр байг
угаасаа тэр магистрын дипломоор ч яахын билээ? Ядаж цалингаа бүтэн
өгчихдөг ч
болоосой. Угаасаа би чинь хамгийн бага цалинтай офийсийн ажилтан шүү
дэй. Мөнгөгүй
болхоор хүн гэдгээ мэдэрч чадкүен. Хэрвээ хэн нэгэн нь орж ирээд
блогшироод
суужийж юуун бүтэн цалин гэвэл өөдөөс нь түй май л гэнэ.
Гэхдээ энэ газар ороод
би их юм
сурсөөөн. Ядаж л алх гэж энэ, жонтуу гэж энэ гэж ялгаж сурч байгаагаас
авхуулаал хадаасийг тэв тэгшхэн болтол нь нүдэж сурчийна шүү дэй. Аа
тийм мөн
хиймэл цэцгийг хэрхэн угаах вэ? хагарсан
шилээр хэрхэн шилэн хорго хийх вэ? Эргэдэггүй сандалыг эргэдэг болгож,
суусан
сандалыг гагнуургүйгээр дээш нь тогтоож, гагнуур гэснээс гагнуур хүртэл
хийж
үзэв шд.