“Цагаан сар-2012” шатрын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

“Цагаан сар-2012” шатрын тэмцээн эхэллээ

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимд өнөөдөр “Цагаан сар-2012” шатрын тэмцээн нээлтээ хийлээ. С.Зориг агсны санаачилгаар одоогоос 16 жилийн өмнө ОХУ, Казахстан, Узбекистан, Монголын шатарчид оролцсон “Цагаан сар” тэмцээнийг анх удаа зохион байгуулж байжээ.  1996, 1998 онд болсон тус тэмцээнд манай тамирчин Б.Хатанбаатар хоёуланд нь түрүүлж байсан аж.  Өнгөрсөн жилээс уг тэмцээнийг дахин сэргээж, зохион байгуулах болсон юм.  “Цагаан сар-2012” тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж