Уулзалтын нээж хэлсэн үгэндээ хотын дарга “зургаан үйл хамаг амьтны тусын тулд гэдэг нь зөвхөн лам хувраг хүмүүсийн хийх ажил бус нийт хүн төрөлхтний зорих зүтгэх үйл хэрэг болоод байгааг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр байгаль орчны доройтолтой тэмцэхээс авахуулаад соёлтой, цэвэр, хөгжилтэй хотыг цогцлооход хүн бүрийн бие биенийхээ төлөө, хийж буй ажилдаа сэтгэл зүтгэлээ зориулах нь чухал болоод байгааг ч энд онцолсон.Уулзалтыг цаашид жил бүр тогтмолжуулах бөгөөд сүм, хийдийн тэргүүн нар нийслэл хотын цаашдын хөгжил, иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцлийг улам бүр сайжруулахын төлөө Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагынхан ийнхүү санаачлага гаргаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
Бурхан шашны тэргүүн нартай уулзлаа
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй Бурхны шашны хийдүүдийн тэргүүн нарыг өнөөдөр “Хангарьд” ордонд хүлээн авч уулзлаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй 60 гаруй буддын сүм хийд байдгаас өнөөдрийн уулзалтанд тогтмол үйл ажиллагаа явуулдаг 30 орчим хийдийн тэргүүнүүд хүрэлцэн ирсэн байна. Нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө, тэднийг соёлтой, боловсон, бие биенээ хүндэтгэсэн, их хотын иргэн болоход туслах, энэ чиглэлд хийх ажил, хамтын ажиллагаагаа идэвхижүүлэх үүднээс энэхүү уулзалтыг энэ жил анх удаагаа зохион байгуулж байгаа юм.