Замын-Үүдэд литр ус 20 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд литр ус 20 төгрөг байна

Хорин мянга орчим хүн амтай Замын-Үүдийн  оршин суугчид  литр усыг 20 төгрөгөөр худалдан авч байна. Ундны ус хэт үнэтэй хирнээ хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангаж чаддаггүй тухай нутгийн иргэд ярьж байна. Тиймээс энд хатуулаггүй буюу 20 литрийн баллонтой ундны усыг 2000 төгрөгөөр /нэг литр нь 100 төгрөг/ худалддаг ажээ. Тус суманд гэдэс дотрын өвчлөл харьцангуй их байдаг нь ундны устай шууд холбоотой юм. Албаны хүний мэдээлснээр Замын-Үүд сумыг 2014 он гэхэд эдийн засгийн чөлөөт бүс болгох төлөвлөгөө бий. Гэтэл 20 мянган хүнийг 20 жилийн турш цэвэр усаар хангахад их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах бололтой.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж