”Монгол язгуур урлаг” тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

”Монгол язгуур урлаг” тоглолт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Монгол язгуур урлаг" тоглолт өнөөдөр МҮЭСТО-нд 19.00 цагаас  болно. Төрийн соёрхолт Д.Сосорбарамын санаачилсан тус тоглолтод ардын язгуур урлагийн "Алтан ураг", "Арга билэг", "Домог", "Жонон", "Хөсөгтөн" хамтлагууд оролцох юм. Өөр өөрсдийн ая дан, арга барилаар уран бүтээлээ туурвидаг тус хамтлагуудын нэгдсэн тоглолт орчин цагийн язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой. Тоглолтод нийт 40 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд тоглолтын бичлэгээр DVD гаргах ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж