Төрийн дэглэмээ эсэргүүцсэн ард түмний тэмцэл Сирид үргэлжилсээр байна. Өнгөрөгч баасан гаригт буюу хоёрдугаар сарын 17-нд улсынхаа ерөнхийлөгч Башар Аль Асадыг эсэргүүцсэн гурван тэмцэгчийн өөдөөс цэргийн хүчнийхэн гал нээн, амь насанд нь хүрсэн байна. Энэхүү үйл явдлын улмаас амиа алдсан залуучуудын төлөө залбирагч болон тэмцэгчид өчигдөр Сирийн нэгэн алслагдмал дүүрэг болох Мэззэд гашуудал илэрхийлэн, жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр цуглагсад ерөнхийлөгч Ассадын дэглэмийг эсэргүүцсэн уриа лоозон барьсан байжээ.
У.Болор