“Дашчойлон” хийдэд ном хурж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

“Дашчойлон” хийдэд ном хурж байна

Улаанбаатар хотод 16 орчим бурхан шашны сүм, хийд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Ихэнх сүм, хийдүүд шинийн 1-15 хүртэлх өдрүүдэд ерөөл хурдаг ч зарим хийд сар шинэ гарахын өмнөх өдрүүдэд ч хөл хөдөлгөөн ихтэй байна. Тухайлбал, Дашчойлон хийдэд  сар шинийн ном хурж эхлээд байгаа бөгөөд тус хийдийн лам нар өнөөдрийн байдлаар цагаан сарын балин тахилуудаа шинэчлэн адислаж, томоохон хурал хурж байна. Лам нар хуучин номоо гурав хоног уншсаны дараа  битүүний хурал эхлэх гэнэ. Дашчойлон хийд гурван өдрийн хугацаанд сахиусаа тахих бөгөөд хоёрдугаар сарын 29-нд буюу шинийн найманд сор залах зан үйл хийх ажээ.

Ирж буй арвандолдугаар жарны Баясгалан хэмээх усан луу жилийн өнгийг “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэн “Баясгалан хэмээх хар усан луу жил налгар сайхан жил гарна. Сарын эхээр хур бороо элбэгтэй, жилийн сүүлээр мөн л сайхан байх төлөвтэй. Хүүхэд, хөгшдөд ээлтэй, идэр насныханд жаахан халтай жил болохоор зурхайн номонд буусан” хэмээлээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж