Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Ээжийн чинь зөв

Янз бүрийн юм идвэл нүүрэн дээр чинь юм гарна.   Америкийн арьсны үрэвсэл судлалийн академийн сэтгүүлээс явуулсан судалгаагаар лаазалсан хүнсний оронд протейн ихтэй, үр тарианы бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг хүмүүст харшил гарах нь ховор байгааг тогтоожээ. Шалтгаан нь өөх тостой хоол  хүнс нь цусанд дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж инсулины өсөлтийг бий болгодог. Харин инсулин нь андроген хэмээх тос ялгаруулдаг гормоныг идэвхижүүлж, батга үүсгэдэг аж.  Тиймээс замбараагүй хооллохгүй байвал үр дүн нь зургаан долоо хоногын дараа гарах болно.

Нүүрээ янз бүр болгоод байвал энэ чигээрээ тогтчихно.
Нүүрний хөдөлгөөн тэр дороо тогтохгүй ч үргэлж янз бүр болгоод байвал үрчлээ зураас үүсэх нь  мэдээж. Нүүрний булчингийн хөдөлгөөн арьсыг агшааж, тэнийлгэж, үрчийлгэж байдаг. Духан дээрх үрчлээс нь нүүрний булчингийн олон хөдөлгөөнтэй холбоотой. Үрчлээнээс сэргийлэх маш энгийн зүйл. Мөн өлийж солийж харах нь үрчлээг нэмдэг тул нарны шил зүүж, гэрэл муу үед ном унших хэрэггүй.

Тамхи татаж байгаад баригдав.
Тамхи эрүүл мэндэд хортойгоос гадна эрт хөгшрүүлдэг. Тамхи татах бүрд уушгилж  буй хор арьсыг шулбайлган  үрчлээ үүсгэж,  цусны урсгалыг боогдуулдгаас арьс шарлангуй өнгөтэй болдог байна. Хэрэв тамхиа хаявал хэдхэн сарын дотор  арьсны өнгө сэргэн цусны урсгал хэвийн болж арьс чангарч байгааг  мэдэх болно.

Үсээ урдуураа битгий гарга.
Нүүр рүү үс унжсан үс  нүүр тослогтох шалтгаан болдог. Үсээ байнга хойшлуулж, гель лак түрхэж  бай.Хэрэв үсээ урдуураа гаргаж зассан бол өдөр бүр угааж байх нь зүйтэй.  Мөн урдуураа үс гаргахгүй байх  нь батганаас салах нэг  арга юм гэж  арьсны үрэвсэл судлаач Карин Гросман ярьж байна

Хумсаа мэрэхээ боль.
Хумсаа мэрэх нь бохир байхаас гадна бас хөндлөнгийн хүнд шаналгаатай байдаг. Хумс ч улам хэврэг болж хугарамтгай болж халдвар тараах голомт болно. Хумсаа авсан үед ч нян үүсэх орчин болж байдаг юм. Хумсыг мэрэхэд толиог гэмтээж  хэвийн ургалтад нь саад болдог. Ялангуяа хумсаа будсан үед мэрэх бүр ч хортой.  Өөрийн мэдэлгүй хумсаа мэрэх нь сэтгэлзүйтэй холбоотой бөгөөд сэтгэл засал, гипнозын эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй. Мөн удаан хугацааны сэтгэлийн зовиур шаналгаа гол шалтгаан нь байж мэднэ.

Нүүрээ оролдохоо боль.
Нүүрэн дээр гарсан зүйлийг тоохгүй өнгөрөх хэцүү ч байнга гараараа оролдох хэрэггүй. Батгыг шахсанаар арьс  үрэвсэх,  улайх,  хавдах,  сорви  тогтох шинжтэй байдаг. Бохир гараар нэг л оролдсон бол батга арилах нь удаан. Батганаас салах нэг арга бол кортизоноор батгыг арилгаж болно. Гэхдээ мэргэжлийн хүнээ сзөвлөгөө авахаа бүү мартаарай. 

Явж унт.
Нойр дутуу үед ядаргаанд орж, энэ нь арьсанд сөргөөр нөлөөлдөг Тухайлбал нойргүй олон хоносны дараа  арьсан дээр батга гарч, экзем үүсэх нь бий. Хүн унтаж буй үедээ өдөр алдсан энергиэ нөхөж авдаг тул гэнэт сэрэхэд хүний биеийн эд эс үхэж байдаг байна. Тиймээс унтаж буй хүнийг гэнэт сэрээхдээ болгоомжтой байх хэрэгтэй.

Эмэгтэй хүн шиг суу л даа.
Тиймээ. Тэд дандаа ингэж хэлдэг. Гэхдээ венийн судсыг  дарахгүйн тулд хөлөө ачиж суухдаа өвдөг дээрээ биш  шагайн дээрээ зөрүүлж  тавь. Венийн судсанд  ачаалал их өгдөг  олон хүчин зүйл байдгаас хөлөө ачиж суухад хамгийн их даралт үүсдэг байна.  Судас бүдүүрэх өвчнөөс сэргийлэхийн тулд давстай усаар шавшиж  байхыг эмч зөвлөж байна.

Утаснаас зүүгдэхээ боль.
Эрүү хацраа харилцуурт наах нь халдвар авах голомт болж мэднэ. Цэвэрхэн, нян үүсэдггүй байсан ч ялгаагүй. Гол шалтгаан нь үрэлт, хаалт, халалт зэргээс үүдэлтэй аж. Чихэвч хэрэглэх тухай бодоод үзээрэй.

Унтахаасаа өмнө нүүр гараа үргэлж угааж бай.
Ялангуяа арьс чинь эмзэг батга гардаг бол нүүрний будгаа угаалгүй  унтах нь арьсны  нүх сүвийг бөглөж орхидог. Унтаж байх үед биеийн халуун нэмэгддэг тул арьсны гадна хэсэг дэх юуг ч шингээгээд авчихдаг. Иймээс унтахаасаа өмнө нүүрээ сайн цэвэрлэж, чийгшүүлэгч түрхэж байх нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж