“Теннис хамтлаг хоёр дахь цомгоороо далавчаа дэвж, “Black keys” хамтлагийн бөмбөрчинд талархлаа илэрхийлэв” хэмээн “Биллбоард” сэтгүүл онцолжээ. Арга ч үгүй биз. Урт удаан хугацааны түүхгүй ч “инди” урсгалын хөгжим сонсдог залуусын дунд байр сууриа хэдийнэ олсон хамтлаг бол “The Tennis”. Тэд хоёр дахь цомгоо "Young and Old” хэмээн нэрлэжээ. Энэ нь тэдний эхний цомог болох “Cape Dory”-оос илүү хөгжимлөг дуугаралтыг агуулсан байх гэнэ. Цомогт багтсан дуунуудыг өнгөрсөн зунаас бичиж эхэлсэн бөгөөд “Black keys” хамтлагийн бөмбөрчин Патрик Карни продюсерлэсэн юм байна.
Алайяна Мори, түүний нөхөр Патрик Райлитайгаа зүүн эргээр завьтай зугаалж яваад анх дуунуудынхаа аялгуу, санааг олсон гэдэг. Тэдний эхний цомог “Cape dory” нь маш дулаахан, гэрэлтсэн мэдрэмж төрүүлдэг. Харин шинэ цомог нь…
Шинэ цомогт багтсан дууг энд дарж сонсоно уу
У.Болор