“Залуучууд, ур чадвар” уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

“Залуучууд, ур чадвар” уралдаан болно

Юнескогийн Монголын үндэсний комисс “Сайхан ирээдүйг бүтээхэд чамд ямар ур чадвар хэрэгтэй вэ” бүтээлийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд 18-24 насны залуус А3–А5 хэмжээтэй гэрэл зураг, уран зураг болон компьютер график зургийн бүтээлүүдээ дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл илгээж, оролцох боломжтой юм байна.  Харин бүтээлийн агуулгын тухайд  “Залуучууд – ур чадвар – бүтээл” гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Тэргүүн байр эзэлсэн бүтээл 2012 оны Бүх нийтийн боловсролын Хяналт үйлчилгээний дэлхийн тайланд оролцох ажээ. Түүнчлэн шилдэг бүтээлийн эзэн Парис хотод аялах эрхээр шагнуулах юм байна.

У.Болор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж