Нейл Робертсон снукерийн дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Нейл Робертсон снукерийн дэлхийн аварга болов

Английн Шеффилд хотын “Crucible” театрт зохион байгуулагдсан 2010 оны снукерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, энэ жилийн дэлхийн аваргаар Австралийн Нейл Робертсон тодорлоо. Тэрбээр финалд Шотландын Грэм Дотттой өрсөлдсөн бөгөөд энэ жилийн дэлхийн аваргад 35 фрейм явагдсан учир Робертсон эхний 18 фреймийг авснаар 18:13 харьцаатай илүүрхэж, дэлхийн аваргаар тодорсон байна. Робертсон хагас шигшээд Английн Али Картерийг 17:12 харьцаатай хожсон бол Дотт мөн Английн Марк Селбиг 17:14-өөр хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.

Австралийн Нейл Робертсон ийнхүү сүүлийн 27 жилд анх удаа далайн орнуудаас төрсөн дэлхийн аварга болсноос гадна 1980 онд Канадын Клифф Торбурн дэлхийн аваргад түрүүлснээс хойш анх удаа Англи, Ирландаас өөр улсын тамирчин дэлхийн аварга снукерч болж байгаа юм. Тэрбээр дэлхийн аваргын цомоос гадна 250 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал хүртжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж