Зулзаган шинэс иддэг оготно олширчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Зулзаган шинэс иддэг оготно олширчээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын эхийн ойд зулзган шинэс мод иддэг мэрэгч амьтны нэгэн төрөл оготно мэдэгдэхүйц олширсныг тус бүсийн судлаач, байгаль хамгаалагч Д.Дүгэрдорж  ажигласан байна. Энэ оготны нуруу, бөгсөн бие нь хар өнгөтэй бөгөөд мэдрэх чадвар нь маш өндөр ажээ. Үүнтэй холбоотойгоор ойн санд учруулах хор хөнөөл нь улам нэмэгдэх магадлалтай тул санаа зовоох бас нэгэн асуудал болоод байгаа гэнэ. Энэ тухай Орхоны хөндийн байгалийн цогцолборт газраас мэдээлжээ. Байгаль хамаалагч Д.Дүгэрдорж  өнөөх оготныг барьж ундааны саванд хийсэн байжээ. Гэтэл “бяцхан харх” маш богино хугацаанд савыг цоо мэрээд гараад ирсэн гэнэ. Тэгэхээр нь шилэнд хийгээд, шинэсний мөчир өгөхөд шүдэнзний мод шиг жижиглээд идэж орхисон байна.

                                                                                                                                    Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж