Ховд аймгийн Дарви суманд хоёрдугаар сарын 15-нд сар шинийн баяр болон “Хадагт хар” үндэсний бөхийн дэвжээний нээлтэд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Булаг багийн залуу бөх П.Мягмарсүрэн түрүүлж, мөн тус багийн харьяат сумын начин Ц.Алтангэрэл үзүүрлэн, Булаг багийн харьяат сумын заан П.Алтансүх, Дэлгэр багийн харьяат залуу бөх М.Гончигсүрэн нар шөвгөрчээ.