Дуучин Ө.Уянга Европт шинэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Дуучин Ө.Уянга Европт шинэлнэ

УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга ирэх долоо хоногт Европыг зорих гэнэ. Швед, Швейцарь, Бельги болон Англид ажиллаж, амьдарч байгаа монголчуудын сар шинийн хөтөлбөрт уригдсан тэрбээр сар шинийн баярыг буурал тивд угтах аж. Дуучин бүсгүй харьд суугаа монголчууддаа ая дууны бэлэг барихаас гадна Европын хотуудад оперын чиглэлээр уулзалт хийхээр төлөвлөсөн аж. Ө.Уянга гуравдугаар сарын дундуур эх орондоо ирмэгц шинэ цомгийн ажилдаа идэвхийлэн орох гэнэ. Түүнчлэн УДБЭТ-ын гоцлол дуучдын 60 жилийн ойн тоглолт болон дуучин С.Цогтсайхан агсны “Хонхны дуу” мюзикльд тоглох гээд тунчиг завгүй байх бололтой.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж