Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 10 тамирчин Дюссельдорфын татамид хүч үзсэнээс тав нь медалийн тавцанд гарлаа. 60 кг-ын жинд ОУХМ Г.Болдбаатар, 66 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, 73 кг-д ОУХМ С.Ням-Очир нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа нар хүрэл медалийн эзэд боллоо.
Харин өнөөдөр /2012.01.19/ буюу тэмцээний хоёр дахь өдөр үлдсэн жингийн ангилалд аваргууд тодорно. Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 81 кг-д Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар, 90 кг-д Б.Амбасэлмаа, Э.Энхбат, -100 кг-д Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр, +100 кг-ын жинд Н.Батсуурь, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд нар зодоглоно.