МИАТ ХК-ийн зуны нислэгт түр ажиллах Агаарын хөлгийн үйлчлэгч сонгон шалгаруулах тухай
МИАТ ХК нь 6 дугаар сарын 1-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг
дуустал 4 сарын хугацаанд нийт 3 жил ажиллах Агаарын Хөлгийн Үйлчлэгч
шинээр сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Суурь хэлний мэдлэг: Англи хэлний ахисан-дунд (High-Intermediate)-аас дээш төвшний мэдлэгтэй,
- Хоёрдогч хэл: Орос, герман, хятад, солонгос, япон хэлний аль нэгийг эзэмшсэн
- Биеийн өндөр: Эрэгтэй 175-180 см, эмэгтэй 167-172 см
- Нас: Эрэгтэй 23-28, эмэгтэй 20-26
- Нүдний хараа: ±1-ээс хэтрэхгүй байх
- Нягт нямбай, Харилцааны өндөр соёлтой
- Гадаад төрх өв тэгш, эрүүл, гоо зүйд нийцсэн
- Ажлын ачаалал даах чадвартай
Бүрдүүлэх материал:
- МИАТ ХК-ийн Агаарын Хөлгийн Үйлчлэгчийн сонгон шалгаруулалтын бүрэн бөглөсөн анкет / www.miat.com-оос хэвлэн авна уу/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт болон Цаглаагийн ерөнхий газрын
тодорхойлолт / эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэх/
- 3,5*4,5 хэмжээтэй цээж зураг 2 хувь
- 9*12 хэмжээтэй бүтэн биеэр авахуулсан зураг 1 хувь
- Хураамж 5000 төгрөг тушаасан баримт (Голомт банк: 1102036061тоот данс)
Материалыг 2012 оны 02 сарын 29 өдрийг хүртэл МИАТ ХК-ийн Тасалбар Түгээврийн Төвд 10:00~19:00 цагийн хооронд хүлээн авч байна.
ТАСАЛБАР ТҮГЭЭВРИЙН ТӨВИЙН ХАЯГ: ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-13, СҮХБААТАР ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО, ЛАНД МАРК ТӨВИЙН 2-Р ДАВХАР.
Утас: 379920, 284005