Хилийн боомтуудыг түр хаана

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хилийн боомтуудыг түр хаана

Монгол Улс, БНХАУ-ын хилийн албаны хэлэлцээрийн дагуу хоёр улсын уламжлалт баярын өдрүүдэд зарим боомтын үйл ажиллагааг түр зогсоодог. БНХАУ-ын хаврын баяр, майн баяр, БНХАУ байгуулагдсан аравдугаар сарын 1-ний баяр, Монгол Улсын цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаадаг уламжлалтай. Хэлэлцээр ёсоор БНХАУ-тай хиллэдэг автозамын түр болон байнгын ажиллагаатай 12 боомтыг цагаан сарын шинийн 1, 2 буюу, энэ сарын 22, 23-нд хаахаар болжээ. ОХУ-тай хиллэдэг автозамын түр болон байнгын ажиллагаатай 10 гаруй боомтыг мөн түр хаахаар болсон байна. Зөвхөн Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки чиглэлд зорчих галт тэргүүдийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж