Жолооны үнэмлэх хэвлэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэх хэвлэж эхэлжээ

Жолооны үнэмлэх хэвлэгч машин, төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас хүлээгдээд байсан 14500 орчим үнэмлэхийг хэвлэх ажил өчигдрөөс эхэлжээ. Эвдэрсэн хэвлэгч машины сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг өчигдөр захиалгаар авчирч, ажиллагаанд оруулснаас гадна шинээр Toppan CP-400 хэмээх шинэ загварын хэвлэх машин суурилуулсан байна. Улмаар үнэмлэх хэвлэх ажилтнууд өчигдрөөс эхлэн 24 цагаар ээлжээр ажиллаж, хүлээгдэж байсан үнэмлэхүүдийг хэвлэж эхэлжээ. Эхний ээлжинд үрэгдүүлсэн, ангилал ахиулсан болон солиулахаар өгсөн үнэмлэхийг сар шинийн баяраас өмнө хэвлэж дуусгахаар ажиллаж буй гэнэ. Харин шинээр жолооны үнэмлэх авч буй иргэдийн үнэмлэхийг ойрын 10 хоногт хэвлэж дуусгах ажээ.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж