Леброн Жеймс дахин MVP боллоо | News.MN

Леброн Жеймс дахин MVP боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс дахин MVP боллоо

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Кливлэнд Кавалиэрс” багийн суперстар Леброн Жеймс тэргүүн байрын төлөөх боломжит 123 саналаас 116-г авч, хоёр дахь жилдээ дараалан NBA-ын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртлээ. Хаан Жеймс үнэхээр гялалзсан амжилтаар илт давуу саналын зөрүүгээр тэргүүлсэн бөгөөд түүний араас “Оклахома сити Тандер” багийн Кевин Дурант тэргүүн байрын ердөө дөрвөн саналаар удаалж, “ЛА Лейкерс”-ийн Коби Брайнт гуравт жагсчээ. Харин дөрөвдүгээрт “Орландо Мэжик”-ийн Двайт Ховард бичигдсэн байна.
Леброн Жеймс “Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэнэ гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг. Аваргын цомын төлөө өрсөлдөж байгаа энэ үед ийм эрхэм шагнал хүртсэн учир бүхнийг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Би өөрийн хийх ёстой ажлаа сайн хийх гэж л хичээдэг” гэжээ. “Кавалиэрс”-ийн хамт нэг бус удаа лигийн аваргын цомд тун ч ойрхон очиж байсан Жеймс энэ улиралд нэг тоглолтод дунджаар 30 оноо, 7,3 удаагийн самбараас бөмбөг авалт, 8,6 удаагийн оновчтой дамжуулалт гүйцэтгэж байна. Түүнчлэн энэ улиралд Кливлэнд 61 ялалт байгуулж, плей-оффт шалгарсан билээ.
Тэрбээр ийнхүү хоёр жил дараалан лигийн MVP-гээр тодорч байсан домогт Майкл Жордан, Уилт Чамберлейн, Мэжик Жонсон нарын амжилтын давтаж, түүхэн дэх 10 дахь тоглогч болж байна.
С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-04 182.160.26.42

kobe lebronii hajuud juldana gej yu yriad bgan be ho kobe g chi baituguai delhii dahin hvleen zovshoorson aguu hvnshvde ho chi bol harin hajuud nichigchii huruundan ch hvrehgvi tegehde lebronig muulaagvishvv aguu toglogch tegehdee KOBE NUMBER1

Avatar

player 2010-05-04 182.160.5.55

aguu ymaa ene zaluu tegehde kobe ilvv sn yum shig sanagddiin

Avatar

KKK 2010-05-04 202.179.21.35

LEBRON aguu sh de odoo awarga bolno shvv

Avatar

Зочин 2010-05-04 182.160.5.10

lebron vneheer aguu ymaa te tegehde kobe bol onoo tsag veiin number1 toglogch vneheer guu 2 toglogch tegehdee kobe ilvv

Avatar

muugii 2010-05-04 182.160.5.10

lebron d bayr hvrgii lebron bol aguu toglogch kobe bol god

Avatar

Зочин 2010-05-04 202.131.230.10

kobe bol lebronii hajuud juldana lebron shig erch huch baihgui hamgiin gol n lebronii tesrelttei goy dunk blockuud damjuulaltuud bagiihniihaa uram zorigiig n sergeej hurtsaldag tiim chadvar hamgiil goln

Avatar

Зочин 2010-05-04 182.160.20.190

LeBron avraga bolj chadahgui ee Kobe bol uneheer 1 Odoo baigaa hamgiin shildeg toglogch bol Kobe LeBron bol shouchin l gar

Avatar

LJ 2010-05-04 180.149.64.204

nice lebron huu mini chi odoo avarga boliishuu teriig chinl harmaar bna

Avatar

Зочин 2010-05-04 182.160.51.45

2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ 99757810 adidas nike umbro puma
йыбйы

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж