Тухайлбал, ноосон эсгийний галд тэсвэрлэлтийн үзүүлэлтүүдийг ISO стандартын үзүүлэлттэй дүйцүүлж оруулснаас гадна дулаан хадгалалт, дамжуулалтын үзүүлэлтүүдийг дээрх олон улс, бүс нутгийн стандартуудтай харьцуулан оруулсан байна. Эдгээр шинэчилсэн стандартын төслүүдийг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталжээ.
Дээрх өөрчлөлт хийснээр гадаадаас орж ирдэг чанаргүй, шатамхай нийлэг материалтай хаягдал түүхий эдээр хийсэн эсгий, эсгийнцэр ашиглахыг хязгаарлаж, технологийн бүрэн дамжлагын дагуу, үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн цэвэр ноосон эсгийг хэрэглэх боломжтой болох гэнэ. Түүнчлэн олон улсад ахуйн зориулалтаар өргөн хэрэглэгдэх болсон дэвшилтэт хими, нанотехнологийн боловсруулалттай ус нэвтрүүлдэггүй даавуугаар хийсэн бүрээсийг хэрэглэх бололцоотой ажээ.