Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Гэрээний үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар дүгнэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр дүүрэг, харъяа газруудын төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерүүдтэй 2012 онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Жил бүрийн эхэнд шинэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа гарын үсэг зуран баталгаажуулдаг энэхүү ёслолыг нээж хэлсэн үгэндээ хотын дарга “2012 онд төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерүүд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах,  чирэгдэл бухимдал үүсгэлгүй үйлчлэх чиглэлээр иргэд, олон нийтэд хандсан үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулах, хэрэгжүүлж буй ажлынхаа биелэлт, үр дүнг сурталчлах тал дээр өмнөх жилүүдээс илүүтэйгээр анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэлсэн. Мөн гарын үсэг зурж баталгаажуулж буй ажлын эцсийн үр дүн иргэдийн сэтгэл ханамжийн түвшин, хөрөнгө оруулалтын ажлыг иргэд олон нийтэд хэр зэрэг мэдрүүлснээр тодорхойлогдох болно гэдгийг онцлон анхааруулсан юм.

Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд 9 дүүргийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ, 75 төсвийн ерөнхий менежертэй үр дүнгийн гэрээ байгуулж, улс, нийслэлийн хөрөнгөөр хэрэгжих нийт 120,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эрх шилжүүлэн гүйцэтгүүлсэн байна. Энэ онд Улаанбаатар хотод нийслэл болон улсын төсвийн хөрөнгөөр нийт 435,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж