А.Батсайхан ажлаа өгөхөөр эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

А.Батсайхан ажлаа өгөхөөр эх орондоо иржээ

ОХУ-ын Москва хот  дахь  Монгол Улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өнгөрсөн оны арвандүгээр сард Польш улсад явж байхад нь тус улсын хууль хяналтынхан баривчилсан талаар мэдээлж байсан. Түүнийг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн хэрэгт сэжиглэн шалгаж саатуулсан юм. Гэвч долоо хоногийн дараа А.Батсайханыг батлан даалтад гаргасан бөгөөд шүүхээр гэм бурууг нь хэлэлцээгүй байгаа юм.  Түүнийг эх орондоо ирсэн гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа.

-А.Батсайхан эх орондоо ирсэн  гэх мэдээлэл байна?

-Тийм. Элчин сайдын яамны ажилтан А.Батсайхан эх орондоо ирсэн нь үнэн. Ажлаа хүлээлгэж өгөхөөр  эх орондоо ирээд байгаа юм.

-Шүүхээр гэм  бурууг нь хэлэлцээгүй байхад  нутагтаа ирж болдог юм уу?

-Манай улсад хэрэгт холбогдсон гадаадын иргэд ч ялгаагүй асуудал нь удаан хугацаанд шийдэгдэхгүй бол прокурорт хандаад нутагтаа очиж болдог. А.Батсайхан тэр зарчмаар Польшийн хуулийн байгууллагад амлалт өгөөд нутагтаа ирсэн. Зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр  түүнд холбогдох хэргийг шүүх хурал хойшлоод байгаа гэлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж