
Он гарснаас хойш Грект ийм том хэмжээний дээрэм тонуулын хэрэг хоёр дахь удаагаа гарч байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сард Афины Үндэсний галлерейгаас Пабло Пикассо, Пит Мондриан зэрэг зураачдын алдартай уран зургууд алга болсон юм. Харин энэ удаад ийнхүү гэгээн цагаан өдөр музейг дээрэмдсэн нь анхны тохиолдол аж.
Сонирхуулахад, музейн байрлаж буй эртний олимпийн өлгий болсон газарт “Лондон-2012” олимпийн галт бамбарыг асаах ёслол болох юм. Олимпийн хамгийн анхны наадмыг МЭӨ 774 онд эртний Грекийн энэ газарт Зевес бурханд зориулан зохиож байжээ.
Н.Энх