Хятадад газрын маргаан ширүүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хятадад газрын маргаан ширүүсчээ

Хятадын Чезянь мужид өндөр албан тушаалтнуудад газраа булаалгасан иргэд эсэргүүцэн жагсчээ. Тус улсын зүүн муж дахь хэд хэдэн суурингийн иргэд оролцсон эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр цагдаа нар хэдэн хүнийг баривчилсан байна. Энэ сард газар эзэмшлийн маргаанаас болж Чезянь мужийн Панхе суурингийн 200 гаруй иргэд гурван ч удаа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн гэнэ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст газраа булаалгасан иргэдийн гомдол Хятадад сүүлийн үед хамгийн хэцүү асуудал болоод байгаа аж. Газраа булаалгасан иргэд газрыг хууль бусаар наймаалсан өндөр албан тушаалтныг огцруулахыг шаардаж, газраа эргүүлэн авахыг шаарджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж