Агаарын бохирдлын эсрэг Flash Mob болно

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлын эсрэг Flash Mob болно

“UB Dance School”-ээс санаачлан хоёрдугаар сарын 19-нд буюу маргааш "Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг" нэртэй “Flash Mob”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэхүү “Flash Mob”-оор дамжуулан хүүхдүүд төр, засаг, холбогдох эрх мэдэлтнүүдэд өөрсдийн дуу хоолойг хүргэн, агаарын бохирдол ямар байгааг сануулах анхааруулах ажээ.  Агаарын бохирдлын эсрэг байгаа хэн бүхэнд энэхүү үйл ажиллагаа нээлттэй бөгөөд цэвэр агаарт эрүүл аж төрөхийн төлөө тэдэнтэй нэгдээрэй.

“Flash Mob” маргааш 12.00 цагт эхлэх бөгөөд одоогоор 100 гаруй хүүхэд бүртгүүлээд байгаа гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж