-Хиамны үйлдвэрүүд үгсэн хуйвалдсан үйлдэлд ямар хариуцлага ногдуулах вэ?
-Үнээ үндэслэлгүй нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөны тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг зөрчсөн. Тиймээс үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн 12 үйлдвэрлэл эрхлэгчид өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болсон. Бас зөрчлөө арилгаж, хэвийн болгуулах улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна.
-Өмнөх жилийн борлуулалтын орлогын 0,5 хувийн торгууль гэдэг нь хэдий хэмжээний мөнгөн торгууль болж байгаа вэ?
-Одоогоор энэ нь тодорхойгүй байна. 2011 оны аудитын үнэлгээ гармагц өнгөрсөн онд тухайн аж ахуй нэгжүүд борлуулалтын орлогоос хэдэн төгрөгийн ашиг олсон нь тодорхой болох юм. Өрсөлдөөний тухай хуульд заасан торгуулийн хэмжээ нь аж ахуй нэгжийг дампууруулахад чиглэдэггүй. Харин алдаа дутагдлаа дахин гаргахгүй байхад чиглэдэг.