“Бурхан өршөө” киноны трейлер гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

“Бурхан өршөө” киноны трейлер гарчээ

Монголын кино урлагт тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Бурхан өршөө” нэртэй эмгэнэлт, инээдмийн киноны трейлер цацагдаж эхэллээ. Ирэх гуравдугаар сарын 1-нээс кино театруудаар гарч эхлэх тус киног A.П. Чеховийн "Түшмэлийн үхэл" зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Киноны гол дүрүүдэд хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Х-Түц”-ийн жүжигчин Б.Хулан, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнбилэг болон жүжигчин Ц.Цэрэнболд, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Уугий буюу Х.Бат-Ундрал, жүжигчин Н.Ялалт, УДЭТ-ын найруулагч, жүжигчин Н.Наранбаатар, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан нар тогложээ. Тус киног найруулагч З.Батболдоор ахалсан "Big Line" филмийн уран бүтээлчид хийж, хөгжмийн зохиолчоор “Нэгүн” студийн захирал Оки буюу Б.Одбаяр, зургийн даргаар “Guys”-ын Уугий нар ажиллажээ. Кино багийнхан дэлгэцийн шинэ бүтээлээрээ төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон гэнэ.

“Бурхан өршөө” киноны трейллерийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж