Даланзадгадынхан цагаан сараа архигүй тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Даланзадгадынхан цагаан сараа архигүй тэмдэглэнэ

Сүүлийн үед олон нийт аливаа баяр ёслол найр наадмыг архигүй тэмдэглэхийг эрхэмлэх болсон. Энэ ч утгаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн Хурлаас архигүй цагаан сар тэмдэглэх санаачилга гаргасан байна. Уг санаачилгыг дэмжиж, сумын ИТХ-ын дарга Л.Цэцэг-Өлзий, Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Батхуяг нар  Монголын ард түмний уламжлалт их баяр цагаан сар, 17-р жарны Баясгалан хэмээгч Усан луу жилийн сар шинийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр айраг, цагаагаа сөгнөж шинэлэхийг нийт сумын иргэддээ уриалаад байгаа аж. Уриалгыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон харъяа агентлагийн дарга нар дэмжиж одоогийн байдлаар нийт хүн амын 30 гаруй хувь нь согтууруулах ундаагүй баяраа тэмдэглэхээрболжээа. Мөн Рейкийн бясалгалын 350 хүн тус ажлыг дэмжиж, ард иргэдэд согтууруулах ундааны хор холбогдолыг сурталчлах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд хүн бүр гурван өрхийг согтууруулах ундаагүй тэмдэглүүлэхээр болсон байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж