
Д.Ганхуяг гишүүн “УИХ-ын гишүүд баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. УИХ-аас томилогддог төрийн албан тушаалтан хуулийг хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцох эрх, үүрэгтэй. Хэзээ ингэдэг болох юм бэ гэж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос асуумаар байна. Бараг хоёр жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сарын 8-нд УИХ-аас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах 39 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолд гурван үндсэн гол заалт бий. Үүнд, Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулж, хувьцааны 10 хувийг үнэгүйгээр нийт иргэддээ, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр өгөх, 30 хүртэлх хувийг Хөрөнгийн бирж дээр гаргаж, энэ ордыг ашиглах санхүүжилтийг босгох шийдвэр гаргасан юм. Харамсалтай нь, энэ тогтоол гарснаас хойш жил найман сар өнгөрчихсөн байна. Энэ хугацаанд Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө юу хийснийг Эдийн засгийн байнгын хороо тунгааж ярилцсан уу.
Миний сонссоноор энэ тогтоол гарснаас хойш хил дамнаж Тавантолгойн ордын тэдэн хувийг танай улсад өгье гэж дамын далд наймаа ярьж явсан гэсэн. Бидэнд одоогоор ямар ч оронд баялгаа зүгээр өгөх тийм өр байхгүй. Энэ яаж байгаа юм бэ. Стратегийн ордын тодорхой хувийг хэдхэн ам.доллараар зүгээр өгч болох хууль тогтоомж манай улсад байхгүй. Үүнээс болоод Монгол Улсын гадаад бодлогод зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй. Харин Хөрөнгийн бирж дээр гаргасан хувьцааг хязгаарлалттай нөхцөлөөр гол түншүүд худалдаж авах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Үүнийг байнгын хороо юу гэж үзсэн бэ. Ийм хариуцлагагүй үйлдлийн эзнийг олоход анхаарч ажилласан уу. Харин дараа нь Засгийн газрын хууль зөрчсөн, хариуцлагагүй энэ үйлдлийг ҮАБЗ-өөс холбогдох хуульд заасны дагуу зогсоосон гэсэн.
Тогтоол батлагдаад хоёр жил болж байхад дорвитой хийсэн ажил байхгүй учраас, 2012 оны Төсвийн тухай хуулийг 2011 оны арваннэгдүгээр сарын 31-нд батлахдаа 2012 оны хоёрдугаар сарын 1-ний дотор бүх иргэнд энэ ордын нэг сая төгрөгтэй тэнцэх хувьцааг хуваарилах шийдвэр гаргасан. Тэгээд энэ хувьцаагаа бэлэн мөнгөөр авах иргэдэд зориулж 334 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Гол нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 334 тэрбум төгрөг олгохоор болсон. Гэтэл хоёрдугаар сарын 18 болчихоод байхад нөгөө 39 дүгээр тогтоолоо УИХ яриад сууж байна. “Их санасан газар есөн шөнө хоосон хонуулна” гэдэгтэй адилхан утгагүй явдал болж байгаа юм биш үү.
Эдийн засагч, судлаачдын дүгнэж буйгаар Ухаа худагийн хувьцааг урьдчилан Хөрөнгийн бирж дээр гаргаснаар үлдэж буй том Тавантолгойн ордыг ашиглах компанийн үнэ цэнэ буурна. Тодруулбал, иргэдэд очих хувьцааны үнэ бага байх болно. Энэ хохиролыг хэн барагдуулж, хариуцлагыг хэн үүрэх вэ. Яахаараа улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордоос хувьдаа тасдаж авч эргэлтэд оруулахдаа яагаад нийтээр нь эдийн засгийн эргэлтэд оруулаагүй юм бэ гэдэг нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна.
Олон түмнийг олон удаа хуурах боломжгүй гэдгээ ойлгох цаг болсон. Эцсийн эцэст одоо энд ард түмний өмч болох байгалийн баялгийн орлогоос “Эх орны хишиг” нэрээр бэлэн мөнгө өгөх үү, “Эрдэнийн хувь” гэдэг нэрээр хувьцаагаар иргэддээ жаахан юм хүртээх үү гэдгийн төлөө байлдаж байна. Үүний төлөө гурван жил хэрэлдлээ, үр дүн алга. Энэ нь нэг зоосны хоёр тал гэдгийг иргэд аль хэдийнэ олйгочихсон. Гэтэл 1,5 сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгох гэхээр мөнгө нь хүрэлцэхгүй байна. Энэ амлалтаас болоод хойч үеээ хангалттай өртэй болгочихсон байгаа. Сар бүр олгодог “хоёр шил Чингис архины” мөнгө иргэдийн амьжиргааг бус архидалтыг заримдаа дэмждэг гэж ярьдаг. Энэ үнэний ортой. Хувьцаа, хувьцааны ноогдол ашгаар нэг удаа овоо хэдэн төгрөг иргэн бүрт очвол тэд ирээдүйдээ ашигтай зүйлд зарцуулах нь ойлгомжтой.
УИХ нь УИХ шиг байвал Засгийн газар хариуцлагатай сайн ажилладаг. Ингэж чадахгүй байна. Энэ хоосон улстөржилт “хүүхэд, нохойн доог” болж байна. Энэ увайгүй байдлаа хурдан засахыг иргэд сануулсаар байна” гэлээ.
SETG.Z. 2012-02-18 49.0.162.246
INGEJ BAIJ L UM EMH TSEGSTENDEE ORNO DOO, ZEV, ZEV.
ээ 2012-02-18 122.201.18.133
Энэ ЭмСиЭс ТТ байгаа цагт Монголоос АВИЛГАЛ салахгүй ХЯТАД салахгүй ЮУ үнэнб Энэ л ҮНЭН
бабаар 2012-02-18 122.201.18.136
нэг л юм сайн ойлго Жижиг ТТ д хятадууд Ухаахудаг буюу ЭмСиэс д хятадууд Одоо том ТТ д бас л хятадууд Монголын улс төрд ЭмСиЭс ээрээ дамжуулаад бас л хятадууд нүдэнд үл үзэгдэх мөнгөн хэлбэрээр бүр УИХ ых нь танхимд ороод суучихсан байншдээ Яаая бүр нуруугаар хүйт оргичлоо САЙН БОД
Зочин 2012-02-18 103.23.48.46
hudalch nowshnuud ogohgvi bol ogohgvi geel helcheed neg mor boslogo gargaal uchraa olchihno sh dee tegwel goe bizdee 76 alwal taarna
ogi5 2012-02-18 109.58.212.155
hahahaha
ogi5 2012-02-18 109.58.212.155
hahahaha
зочин 2012-02-18 202.170.68.19
2 нам хоёюулаа амлалтаа биелүүлээгүй будаа болсон тул . хоёюуланг нь будаа болгоё таминь
1OOOzahia c o m 2012-02-18 202.126.91.167
Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл хамгийн хямдаар манайxaac авах боломжтой 1OOOzahia c o m мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна та манайхаар ороод бэлгээ аваарай Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 1OO оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 1OO байна гэдэгт бид 1OO итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр3
Зочин 2012-02-18 122.201.21.26
Уг нь МАХН 1500 000 эөгрөг бэлнээр АН 1000000 хувьцаа өгнө гэсэн юм шүүдээ Гэхдээ АН ы өгөх 1000 000 хувьцаа нь шийдэгдчихсэн харин МАХН 1500 000 төгрөгөө бэлээнр өгч чадахгүй болохоороо олноороо хүч түрнмгийлж АН ыы хувьцааг мөнгө болгох гэж ард түмний толгойг угааж байна Ард түмэээн хувьцаа гарангуутаа нэг нь 1000 төг хүрч бйагаа юм чинь Ардчилсан намынхаа 1 сая төгрөгний хувьцааг мөнгөөр сольж болохгүй шүү энэ чинь гарангуут та нарт 1 хувьцаа 1000 төгрөгний ашиг өгнө цаашдаа жил болгон өснө иймээс эхний жилдээ 1 сая төгрөгөө аваад хувьцаагүй үлднх үү эсвэл жил бүр ноогдол ашиг 1 саяаас даашгүй мөнгө авч абйх уу гэдгээ МАХН МАН дарга нараас илүү ухаантай ард түмэн ойлгоно биз дээ Ардчилсан намынхаа өгсөн 1 ёая хуьвцаагаа тэврээд хэвтээд бай жил бүр ашгийг нь хүртээд тэгээд цаашлаад энэ чинь танай үр хүүхдэд өв залгамжилсан хөрөнгө болоод үлдэнэ шүү МАН ы Засгийн газарт бүү хуурт хувьцааг чинь буцааж хурааж аваал Батболд өөөрөө компанидаа худалдаж авах гэж байна.
Зочин 2012-02-18 122.201.21.26
Ардчилсан нам сая төгрөгнийхөө хувьцааг их хурлаар улам баталгаажуулан батлууллаа АН ы амлалт биелэлээ 1990 онд Ардчилсан нам ард түмэндээ мал, 1996 онд байр орон сууц, саяхан газрыг нь өгч өмчтэй болгосон одоо насан туршдаа үе залгамжлан эзэмших хувьцаатай болголоо АН д байр хүргэе Эдэнд итгэл өгвөл дахиад зөдөө шийдүүлэх юмнууд байна Баяр хүргэе АН ааа
zo zo 2012-02-18 103.10.21.137
zo zo odoo etsetsiin etsest buuuur yu ch uguhuu bolison uu, huvitsaa, saya tugrug tus tusdaa asuudal bsan, teneg humuustei haritsag bgaa yum shig l bhiin doo, ur udamaaraa tarchilj uheesei , gishgeh gazargui, uuh usgui , ideh hoolgui bolhoor naad ih munguuruu yu hiihiig chin harah yumsan
Зочин 2012-02-18 110.164.90.101
Za bitgii h*****d baigaach uuruu anh gishuun bolohdoo buun yum amalsan odoo bielsen yum bgaa yum uu uuruu yu ch hiihgyi baij h*****d baih yum ganhuyagaa