Нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгийнхны өргөнөөр үйлчлүүлдэг Нарантуул худалдааны төвд хөл
хөдөлгөөн их байна. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд тус захад хуурамч бараа, бүтээгдэхүүн
худалдаалж, иргэдийг хууран мэхлэж байгааг цагдаагийн байгууллагаас
анхаарууллаа. Тухайлбал гар дээрээс наймаа эрхэлдэг хүмүүс гарын шингэн
савангийн хайрцаганд нүүр гарын саванг усаар найруулан хийж зарж байжээ. Мөн
комиссын хуучин хувцсыг тав таваар нь нэг багц болгон боож шинэ хувцаснаас хямд үнээр худалдаалж байсныг Нарантуул захын цагдаагийн
хэлтсийнхэн илрүүлэн бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. Тиймээс иргэд худалдан авалт хийхдээ сайн
үзэж шалгахгүй бол энэ мэт хохирох тохиолдол цөөнгүй байгаа юм.

Д.Жаргалсүрэн