Нью Жерси ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Нью Жерси ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

АНУ-ын Нью Жерси мужийн захирагч мужийн Сенатаар баталсан ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийн төсөлд хориг тавьжээ. Бүгд найрамдах намын ирээдүйтэй улс төрч Крис Кристи ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг уриалсан байна. Өнгөрсөн даваа гаригт Нью Жерси мужийн Сенатаар баталсан уг хуулийн төслийг захирагч эхнээс нь эсэргүүцсэн юм. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж буй Ардчилсан намынхан үүнийг хүний эрхийн салшгүй хэсэг гэж үзэж, бүх нийтийн санал хураалт явуулах шаардлагагүй гэжээ. Нью Жерси мужийн Сенатын гишүүдийн 42-33 нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн байна. АНУ-ын Нью Йорк, Массачусетс, Коннектикут, Вермонт, Нью Хемпшир, Айова, Вашингтон зэрэг долоон мужид ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж