Таэквондогийн ААШТ-д амжилттай оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Таэквондогийн ААШТ-д амжилттай оролцлоо

Казахстаны Алмата хотод таэквондогийн Азийн аварга шалгаруулах V тэмцээн
дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд  болж, нийт есөн орны 11 багийн 400
гаруй тамирчин оролцов. Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд дэлхийн
аваргын мөнгөн медальт, улсын есөн удаагийн аварга Э.Энхтөр, хүрэл
медальт А.Мөнхбаяр, улсын долоон удаагийн аварга Э.Дашдаваа,
Э.Эрдэнэбаяр, Г.Оюунболд, А.Дөлгөөн нар багтсан байна.
Монголын баг тамирчдаас Э.Энхтөр хатуу биет эвдэх төрөлд Азийн аваргын
мөнгөн медаль, А.Мөнхбаяр сүүдэр тулааны төрөлд Азийн аваргын мөнгөн
медаль тус тус хүртэв. Мөн хатуу биет эвдэх төрлийн багийн тэмцээнд
манай тамирчид багаараа түрүүлжээ. Ингээд манай тамирчид ерөнхий
дүнгээрээ тавдугаар байр эзэлсэн байна. Монгол улсад таэквондогийн спорт
1990 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд өдгөө 20 гаруй клубт 3000 орчим
тамирчин хичээллэн тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилттай оролцож
байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж