Эмэгтэйчүүд нийгмийг өөрчилж чадна | News.MN

Эмэгтэйчүүд нийгмийг өөрчилж чадна

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд нийгмийг өөрчилж чадна

Улс төр дэх эмэгтэйчүүдийн орон зай, бүсгүйчүүд их улс төрд орвол юу хожих, өнгөрсөн 22 жилд эрчүүд үнэмлэхүй олонх болж ирсэн парламентад ямар бодлого дутагдаж байсан талаар “Эмэгтэйчүүд ч чадна” чуулгад оролцсон зарим эмэгтэй улстөрчийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Оюун:

-Одоо УИХ-д гурван эмэгтэй байна. Гуч болбол Монголд юу өөрчлөгдөх вэ гэж хүмүүс асууна л даа. Түүнд бид хариу бэлдэж байна. Ямар ч гэсэн төрөх эмнэлгүүд, цэцэрлэг, сургуулийн асуудал дээр нэлээд том өөрчлөлт гарч болно. Хүүхдийн төлөө хамтран ажиллах тунхаглалыг эмэгтэйчүүд байгуулж байна. Аль намаас нэр дэвшсэнээс үл хамаараад, УИХ юм уу, орон нутгийн сонгуульд ялаад шат шатныхаа Хуралд сууж л байгаа бол эмэгтэйчүүд энэ асуудалд санал бодол нэгтэй байж анхаарлынхаа төвд байлгана. Албан бус бүлэг, дэд хороо, түр хороо байгуулахын төлөө явна. Сүүлийн таван жилд төрөлт 50 хувь нэмэгдсэн байна. Хэдхэн жилийн өмнө  нэг жилд 46-47 мянган төрөлт байсан бол одоо 70 мянга боллоо. Гэтэл эмч, сувилагчийн тоо 50 хувь нэмэгдээгүй. Цэцэрлэг, сургууль, багшийн тоо нэмэгдээгүй, төсөв нэмэгдээгүй, чанар сайжраагүй. Эдгээр салбарт төсөв нэмэхийн төлөө 30 хүн дуугарч товчлуур дарах юм бол өнөөгийнхөөс өөр үр дүнд хүрч өөрчлөлт гарна. Эрчүүдийн орхисон зүйл гэвэл халамжийг хавтгайруулаад зайлшгүй очих хэсэгт нь хүртээдэггүй. Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэгт очдоггүй. Том уул уурхай, эрчим хүч, макро эдийн засаг,санхүү, банк зэрэгт анхаараад хүний хөгжлөө орхичихоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг:

-Өнөөдөр эмэгтэйчүүдийн хамгийн шүүмжлэлтэй хандаж байгаа асуудал бол Монгол төрийн хүн төвтэй бодлого. Хэдийгээр энэ тухай ярьдаг ч дандаа хүнээ хаясан бодлого явуулж ирлээ. Эдийн засгийн өсөлт маш өндөр төвшинд хүрсэн талаар ярьж байгаа боловч эмэгтэйчүүдийн хамгийн их сэтгэл өвдөж байгаа зүйл бол төрөх эмнэлэг хүрэлцээгүй, эмчилгээ, үйлчилгээ нь шаардлага хангахгүй байна.  Жирэмсэн эхчүүдийн тээж байгаа ургийн 30 хувь нь хэвлийдээ амьгүй болж байна. Ураг дутуу төрж, эндэж байна. Төрсөн хойноо өвчилж байна. Хүүхдийн цэцэрлэг, сургууль хүрэлцээгүй байна. Хэрэв хүн төвтэй бодлого хэрэгжүүлээд байгаа юм бол байдал яагаад ийм байгаа юм бэ. Амьдрал дээр энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Цаашдаа Монголын төрийн бодлого ирээдүй болсон хүүхэд рүү, иргэдийн эрүүл мэнд рүү чиглүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо үнэхээр чухал.

Саяхан Харвардын их сургуулиас жендэрийн асуудлаар хийсэн судалгаа уншсан. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд оролцоод ирэхээр бодит амьдрал дээр юу болдог талаар тэнд бичсэн байсан. Европ, Скандиновын орнууд зэрэг эмэгтэйчүүдийн бодит оролцоо нэмэгдсэн газруудад маш олон салбарт илүү дэвшил гарснаас биш ухралтад ороогүй байдаг. Тухайлбал, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт эмэгтэйчүүд маш амжилттай ажиллаж: чаддаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдсэнээр хүүхэд, эрүүл мэнд, боловсролын салбарт бодитой нөлөө гардаг юм байна. Эмэгтэйчүүдийн ойлгодог асуудал учраас ингээд байгаа юм биш, харин эмэгтэйчүүд үүнд оролцсоноороо илүү бодитой дэвшил эдгээр салбарт гардаг тухай судалгаанд дурдсан байсан. Үнэхээр амьдрал дээр ийм байх болно гэж би бодож байгаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ундармаа:

-Эмэгтэйчүүд Монголын хүн амын 51,7 хувийг эзэлж байна. Тэд шийдвэр гаргах төвшинд маш бага төлөөлөлтэй. Монголд нийгмийн олон тулгамдсан асуудал шийдэгдэж чадалгүй өнөөг хүрлээ. Тэгэхээр эмэгтэйчүүд оролцоогоо нэмэгдүүлж тэр эмзэг тулгамдсан салбаруудад анхаарлаа хандуулъя.

Бүх салбарын ар фронтод эмэгтэйчүүд ажилладаг. Эмэгтэйчүүдийн хийж бүтээдэг зүйл их. Харин шийдвэр гаргах төвшинд тэдний дуу хоолой цөөдөж байгаа нь үнэн. Ингэснээс болж хүн ам зүйн бодлого, төрөлт, цэцэрлэг, сургуулийн асуудлууд орхигдож ирлээ.

Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав:

-Эмэгтэйчүүд Монгол Улсын хүн амын тал хувийг, ажил хэрэгч хүмүүсийн мөн тал хувийг эзэлж,  эдийн засгийн ачааны тал хувийг, хөгжлийн ачааны тал хувийг дааж явна. Эмэгтэйчүүд эрчүүдээс ондоо хүйс. Байгалийн натурараа ч ондоо. Айл гэр хоёр баганаас тогтдог шиг төр бас хоёр баганаас тогтох ёстой. Нэг тал нь хэтэрхий давамгайлахаар эмэгтэйчүүдээс гарах бодлого үгүйлэгдээд байна. Эмэгтэйчүүдийн зөөлөн чанар, үр хүүхэд, нийгмийнхээ төлөө сэтгэл зовж явдаг чанар улс төрд үгүйлэгдэж байна. Тэр чанарыг хөгжлийн хамт, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны хамт, эх орон, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүх зүйлийн хамт эмэгтэй хүн авч явж чадах учраас их улс төрд ормоор байгаа юм. Эрчүүд их улс төрд өнөөдөр үнэмлэхүй олонх байна. Тэд улс төрдөө хэтэрхий автаад амьдралаас жаахан тасраад байна уу даа. Амьдрал хөрсөн дээрээсээ, эмэгтэйчүүдээсээ, ээжүүдээсээ ургах ёстой. Эрчүүд анх яаж гэр орон болж амьдралыг авч явдаг билээ, тэр ухаанаараа нийгмээ авч явах ёстой.

АН-ын ҮЗХ-ны гишүүн, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл:

-Эмэгтэйчүүд улс төрд яагаад заавал орох шаардлагатай вэ гэдгийг ярих цаг болсон. Долоон жилийн өмнө Их тэнгэрийн тунхаглалаар “Эмэгтэйчүүд улс төрд орох зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл улс төрд хүйсийн тэгш харьцаа алдагдсан байна” гэж ярьж байсан. Долоон жилийн дараа бид тодорхой үр дүнд хүрлээ. Квоттой боллоо. Одоо бол эмэгтэйчүүд улс төрд орсноор хэн хожих вэ, хэний эрх ашгийг төлөөлөх вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тэгвэл эмэгтэйчүүд маш олон салбарт өөрчлөлт хийх боломжтой. Цэрэг, цагдаад, батлан хамгаалахад, аюулгүй байдлын салбарт, уул уурхайд  өөрчлөлт хийх боломжтой. Хөрөнгийн биржид маш том өөрчлөлт хийх боломжтой. Гэхдээ энэ олон тулгамдсан асуудлаас хамгийн түрүүнд бид хэний эрх ашгийг хамтдаа хамгаалах вэ гэсэн асуулт тулгарна. Эмэгтэйчүүд улс төрд орж ирснээр хамгийн түрүүнд хүүхэд хожино. Хүүхэд хожих хэмжээний бодлого дээр эхлээд нэгдье гэж ярилцлаа. Улсын төсвийн тодорхой хэсгийг төрөх эмнэлэг, цэцэрлэг, сургуульд зориулъя. Хүний хөгжил дээр эхний удаад нэгдье гэж эмэгтэйчүүд ярилцаж байна. Цаашдаа эмэгтэйчүүд улс төрд олноороо орж ирэх цаг ирэхэд илүү нарийн асуудлуудаар баяжина. Эмэгтэйчүүдийн өмнө олон шалгуур тавьж болно. Дараа үед төрийн алтан хайрцагны бодлого барих эмэгтэйчүүд ч гарч ирнэ.

ИЗН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Базар:

-Хорин жилийн турш ярьсан ч амаржих газар, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ байнга дутагдсаар ирлээ. Хорин жил шийдвэр гаргасан эрчүүд үүнд анхаарал хандуулсангүй. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа эрүүл хүүхэд төрүүлэх тухай боддог. Төрсөн хойно нь сайн цэцэрлэг, сургуульд сураасай, сайн багштай байгаасай гэж хүсдэг. Үүнийг төрийн бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол ирээдүй болсон хүүхдүүдээ тийм ч сайн хайхарч чадахгүй байна. Өмнө нь бид эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн төлөө, хөгжлийн бодлогод эрчүүдтэй тэгш оролцох ёстой, бүр тодорхой хэлбэл нэр дэвшигчийн квотын талаар нэгдэж байсан. Квотыг Сонгуулийн хуульд тусгасан. Одоо эмэгтэйчүүд хамтарч амьдралын асуудлуудад анхаарах цаг болж байна. Монгол Улсад өнгөрсөн 20 жилд хүний эрх тийм ч сайн баталгаажсангүй. Үүнийг хөгжлийн бодлого руу зөв оруулах хэрэгтэй.

АН-ын ҮЗХ-ны гишүүн С.Одонтуяа:

-Эрчүүд амьдралын хамгийн гол асуудлыг орхиж ирсэн байна. Орчин үеийн гэж хэлэхэд хэцүү байдалд ирээдүй болсон хүүхдүүд төрж байна. Хүүхдээ эрүүл аюулгүй орчинд тээх боломж эхчүүдэд алга. Дээрээс дээвэр нь унаад ирж болзошгүй цэцэрлэгт хүүхдүүд хүмүүжиж байна. Цэцэцрлэгийн насны хүүхдийн 50 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Сурган хүмүүжүүлэх гэсэн сайхан салбарт өнөөдөр хүүхдүүдийг нэг дор олноор нь хашдаг боллоо. Сургалтын чанар тааруу байна. Монгол Улсад мөнгө байхгүй бол бид энэ тухай гоншгоноод байхгүй. Мөнгө нь байгаа учир хойч үедээ зарах ёстой. Эмэгтэйчүүд улс төрд орсноор амбицалж дарга цэрэг болох талаар ярихгүй. Нийгмийн сэтгэлийг зовоосон асуудлуудыг шийдэхийн тулд хамтарч, хүчээ нэгтгэж тэмцье гэсэн асуудлуудыг ярьж байна.

Нэг талаас эмэгтэйчүүд өөрсдийгөө буруутгаж байна. Бид улсын төсөв батлахад хэтэрхий дуугүй суусан байна. Тэмцээгүй байна. Нөгөө талаас эрчүүдийг буруутгаж байна. Яагаад бүгдээрээ гэр бүл, үр хүүхэдтэй байж нийгмийн асуудалд санаа тавьдаггүй юм бэ. Монгол Улс авлигаар нэлээд дээгүүр яваа. Маш их мөнгө халаасанд нь орсон байхад ядаж хүүхдийн байгууллагад мөнгө зараагүй байна. Хүүхдийн байгууллага сайн ажиллавал эмэгтэйчүүд сэтгэл зовох зүйлгүйгээр ажлаа хийж гэр бүлийн орлого нэмэгдэнэ. Ядуурал буурна. Монгол эмэгтэйчүүд өрх гэрийн төсвийг барьж орлогоо амьдралаа хүргэхийн төлөө зүтгэдэг. Улсын төсвийг дан эрчүүд зохицуулахаар буруу зүйл их ажиглагддаг. Эрчүүд үүнийг мэддэг ч хэтэрхий хувиа хичээсэн байна. Хойч үеэ бодохгүй байна. Өөрийн гэр бүлийг л болговол өөр зүйлд санаа тавихгүй байна.


МАН-ын дэргэдэх “Ардчилал” клубын тэргүүн, хүний эрхийн хуульч М.Ичинноров:

-Эмэгтэйчүүд заавал эрх барихын төлөө зүтгээд байгаа юм биш. Өнөөдөр эмэгтэй хүний ухаан, сэтгэл оролцсон улс төр Монголд хэрэгтэй болжээ. Эмэгтэйчүүд бүх салбарт ажиллаад, сэтгээд, бүтээгээд явж байна. Хөдөлмөрч байж, ачаа үүрч, санаачилж, зүтгэж чадаж байна. Тэд улс төрд орсноороо нэн эмзэг байгаа гэр бүл, үр хүүхэд, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэж чадна. Хууль эрх зүйн шинэтгэлийг ч хийж чадна.

                       

    Д.ОЮУНЦЭЦЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-18 202.131.235.74

Дээрхи хїїхнїїд 1.Гадаад иргэдэд биеэ худалдагч охид хїїхнїїдээ болиулчих 2.Энэ монголоор дїїрэн тархасан биеэ їнэлэгчдээ болиулчих.3. Баар цэнгээний газруудаар дїїрэн байгаа охид, хїїхнїїд, авгайчуудынхаа архидах явдлыг цэгцэлчих тїїний дараа улс тєр энээ тэрээ гэж ярь

Avatar

uuts chanana 2012-02-18 202.126.91.151

uuts uvchvv chanana. Haldvartiin emnelegiin zvvn tald. une 20 000 Jich evdej chanahad beltgesen baih. Utas 9971 9640

Avatar

зочин 2012-02-18 124.158.123.121

Эмэгтэй хүмүүс чинь гайгүй нэгэнд хорддог. Бүр юу хийж байгаагийн араас мөшгөөд байдаг тийм муу талтай. Хортой, зэвүүн. Эрэгтэй хүн бол амар иймээ тиймээ юм байхгүй.

Avatar

GEHDEE 2012-02-18 182.160.17.207

Zuv shudarga,hiisen zuiltei emegteichuudiig l demjine uu!!! Alban tushaal ahij, mungu yaj idehee urital bolgoson mash olon emegteichuud AN bolon MAN d baidag shuu. Namuud zuv hunee l deesh gargaaraidaa.

Avatar

Зочин 2012-02-18 202.179.2.129

Эмэгтэй хүн угаасаа гэрийн л хүн шүү дээ .Юуны чинь төрд байлгах вэ?Яасан дарга мөрөөдсөн балайнууд вэ? Шуудхан хэлэхэд зөвхөн үржлийн л хүн шүү дээ.

Avatar

Зочин 2012-02-18 202.179.2.129

Эмэгтэй хүн угаасаа гэрийн л хүн шүү дээ .Юуны чинь төрд байлгах вэ?Яасан дарга мөрөөдсөн балайнууд вэ? Шуудхан хэлэхэд зөвхөн үржлийн л хүн шүү дээ.

Avatar

Зочин 2012-02-18 82.245.142.108

yooy, iim bodoltoi humuus mongoloor duuren bgaa uchraas l uls hugjihgui bgaan. jinkhene hotsrogdson bodoltoi, davchuu tarhitai hun bn da, chi.

Avatar

hudlaa 2012-02-18 122.201.18.144

emegteichuud hezee ch negdej ajillaj chaddagui. Hudlaa yarihaas tsaashgui huuhnuud bna. Er em ni yamar ch hamaagui, uneheer chadaltai Oyun shig huuhnuudiig songogochid gargaad l irdeg. Yanz ni ene jiliin songuuld namiin nereer, bas fiminism yarij balairch baigaad heden hov yaridag avgai Ih hurald garhiig moroodoj bga yum bna.

Avatar

demjigch 2012-02-18 78.49.233.17

emegteichuudiin oroltsoo turd zailshgui heregtei bna. Ger Oron ur huuhdiin asuudlaas tsaash emegtei huniig olj harj chadahgui bgaa humuus 1rt ireeduin handlagaas hotsrogdson bna. Olon ulsiin jishig harj haritsuulah heregtei yumaa. 2rt tuuh yos zanshlaasaa mun l hotsrogdson bna. emegteichuudiin huchiig unelj chaddag devshiltet liberal setgehuitei ard tumnii ur hoich gedgee sanah hergtei yumaa. Negent ungursun tuuh bolon ireeduin chig handlagaas medleg ni hotsrogdson hun bol odoo tsag deer uuriiguu hen bilee gedgee todorhoilj chadhgui bgaa bolvuu. tegheer emegteichuudiin tur deh oroltsoog uguisgeed bgaa humuust bolvsor bolvsor dahin bolovsor gej heleye.

Avatar

Зочин 2012-02-18 82.245.142.108

yag unen. ted harin bolovsorch chadahgui l bolvy da huurhiis

Avatar

Зочин 2012-02-18 202.126.94.53

M.Enhbold Badamjunai ed nariig alvhihval olon tumen noirnoosoo sereh baih M.Enhboldiin Eko gej hogiin kompani baina Huchtei vaigdiin nuuts ni ene shuu dee Unen uzen yadaj bn aa Bandiig ni ch nuhmaaar bn

Avatar

WWW.TERGUUN.NET 2012-02-18 203.169.52.233

ТА ДЭЛХИЙН ШИЛДЭГ КИНОНУУДЫГ HD ЧАНАРТАЙГААР МАНАЙХААС ҮНЭГҮЙ ТАТАН АВЧ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ. http://WWW.TERGUUN.NET

Avatar

GIORDANO korea-с ирдэг боллоо 2012-02-18 202.179.15.8

Giordano шинэ бараа ирлээ. Хаяг Улаанбаатар их дэлгүүр, 3-р давхар
GIORDANO брэнд хувцасны тасаг

Avatar

DEMJIJ BAINA! 2012-02-18 202.106.21.130

Bi eregtei aav hun. Uuniig demjij baina. Erchuud bidnii sain chaddag zuil – hund huchir ajil hiih, daind baildah geh met zuil baihad emegtei hunii erchuudees iluu sain chaddag zuiluud baina sh dee. Jishee n ail geree huuhduud ee usguj humuujuulehdee Mongol ehchuud ih sain.

Mongolyn ih hatadyn tuuch ch batalj baigaa sh dee.

Mongoljingoo nartaa amjilt huse! Zutgeed baina shuu. Ta naryn nariin uhaan, zuulun setgel Mongolyn turd ih uguilegdej baina.

Avatar

Зочин 2012-02-18 202.9.44.251

Монголын эмэгтэйчүүд Солонгос эртэй суух сонирхолтой юм биш үү

Avatar

Ariuna 2012-02-18 126.255.181.66

ЗØв юм ярьж байнаа. БYхнийг эрчYYд шийдээд байна зøв юм ярьж байнаа. БYхнийг эрчYYд шийднэ гэдэг мэдээж учир дутагдалтай.

Avatar

Зочин 2012-02-18 180.149.65.146

Bas yun baahan feministuud garaad irvee

Avatar

хэ хэ үнэн шүү дээ 2012-02-18 202.9.44.248

наадах Гансайхан гэдэг чинь даргынхаа уусан идсэнийг зохицуулж түмний хүүхдийн хоолноос хумсалахдаа аягүй мундаг,дарга гадаад дотоодод дандаа зугаална,сав л хийвэл эрээн энэний зардалыг ч хаанаас гаргаж авахаа мэддэг мэрэгшсэн мэрэгжилтэн шүү дээ та нар мэддэгүй юм уу хэ хэ

Avatar

anu 2012-02-18 202.126.91.156

songogdoj chadahgui baij hudlaa hucheer garahgeed l

Avatar

дэмжигч 2012-02-18 202.9.44.248

Гансайхан гэж тэнэгдүү залууг хэлж байна,тэр ч угаасаа дансны будилаан хийхдээ гаргуун мэрэгшсэн залуу байхгү юу айх ичихээ ч мэдэхгүй,яг үнэн бичижээ тэрийг жинхэнэ шалгах хэрэгтэй бүр хорьж байгаад

Avatar

bolio 2012-02-18 202.9.44.248

UBTZ-n huuhdiin baiguulagiin ejunhii neabo zaluu l hamag budlianii ezendee teriig l shalgah heregtei ter novshoos ih budilaan garna shuu

Avatar

Ичинноровоос бусад нь яах вэ 2012-02-18 180.149.96.114

Ичихноровоо чи зайлаа. Өөр үг алга, баярлалаа.

Avatar

зо 2012-02-18 124.158.121.86

Либерал намын Алтанчимэг гаргавал их мундаг өдөр боловсролтой, ёстой мундаг

Avatar

з 2012-02-18 124.158.123.229

Undurmaa, Garamjav, Ichinnorov namyn yanhanuud boilooooocheeeeeeeeeeeeeeee. Ichich bulchyrhai gej bnuu ta nart

Avatar

Зочин 2012-02-18 122.201.18.142

ern bol eregteichuudiig demj ene ter geed eregtei gishuud ni tegehgui baigaa biz dee… uneheer l chadaltai um bol garaad l irehgui yu daa. zaaval bi emegtei uchir l songo gej eliirch baihiin. Zugeer l chadaltai chadvartai, um hiichih abits tai bolood zugeer l garaad irehgui yu daa hen ch horiogui shu dee

Avatar

зочин 2012-02-18 202.179.19.69

Тарцгаа харьж гэрээ цэвэрлээ хүүхдээ асраа

Avatar

зочин 2012-02-18 124.158.123.229

Либернамын Алтанчимэг чинь их мундаг хүүхэн ш дээ. Мундагдаа ч биш, эд нар яахав нам дагаж гарсан хүмүүс байгаа юм. Оюун гэхэд ахынхаа үхлээр, Ундармаа, Гаражав гээд Ардын наамых гээд л цуврана.

Avatar

1OOOzahia c o m 2012-02-18 202.126.91.167

Ta iPhone 4S–тэй болмоор байна уу тэгвэл хамгийн хямдаар манайxaac авах боломжтой 1OOOzahia c o m мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГ Й АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна та манайхаар ороод бэлгээ аваарай Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 1OO оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 1OO байна гэдэгт бид 1OO итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр1

Avatar

зочин 2012-02-18 202.179.19.69

Үр хүүхдээ өсгөөд гал голомтоо бадраагаад байвал болоош дээ Юун дарга болох дуртай ажилгүй даравгарууд вэ

Avatar

Зочин 2012-02-18 202.170.69.69

2sariin 20nd Tuv aimgiin Bayantsogt sumand bolson Baychuudiin zoxion baiguulsan xurdan morinii uraldaanii ued 10 nastai T.Baatartsogt xuu nas barjee. Uvliin xuitend xuuli zurchin xuuxdiin amiar naadaj baidag baychuudiin ene naadmiig boliulj Baatartsogt xuugiin ar gert nuxun olgovor olgoxiig Mongoliin morin sport uyachdiin xolboonoos shaardaxiig demjij baigaa xun baival ene mailiig tsaash ni damjuulna yy. asuudal shiidej chadh hund n hureh hurtlee ene ginjiig b** taslaarai. genee энэ үнэхээр үнэн шүү надад л лав хүүхдийн амиар наадаж байгаа нь таалагддаггүй тийм болохоор дуртай дамжуулья

Avatar

zochin 2012-02-18 202.131.242.237

UNDUURMAA, Garamjav, Ichinnorov naryn naryn uls turiin yanhanuud boiloooocheeeee. Ichih bulchirhai bnuuuu ta narttttttttttttt

Avatar

zochin 2012-02-18 202.131.242.237

Undurmaa, Garamjav, Ichinnorov namyn yanhanuud boilooooocheeeeeeeeeeeeeeee. Ichich bulchyrhai gej bnuu ta nart

Avatar

Зочин 2012-02-18 180.247.10.215

х***а гарамжав бол илүүдэл хог

Avatar

Зочин 2012-02-18 202.170.69.69

2sariin 20nd Tuv aimgiin Bayantsogt sumand bolson Baychuudiin zoxion baiguulsan xurdan morinii uraldaanii ued 10 nastai T.Baatartsogt xuu nas barjee. Uvliin xuitend xuuli zurchin xuuxdiin amiar naadaj baidag baychuudiin ene naadmiig boliulj Baatartsogt xuugiin ar gert nuxun olgovor olgoxiig Mongoliin morin sport uyachdiin xolboonoos shaardaxiig demjij baigaa xun baival ene mailiig tsaash ni damjuulna yy. asuudal shiidej chadh hund n hureh hurtlee ene ginjiig b** taslaarai. genee энэ үнэхээр үнэн шүү надад л лав хүүхдийн амиар наадаж байгаа нь таалагддаггүй тийм болохоор дуртай дамжуулья

Avatar

нэг л бишээ 2012-02-18 202.9.43.184

УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай

Avatar

зочин 2012-02-18 182.160.6.216

Бүсгүйчүүдээ дэмжиж байна

Avatar

зочин 2012-02-18 182.160.6.216

Ажилсаг гэргийтэй айл цэмцгэр, хоол унд нь хүртээмжтэй, амттай байдаг. Шийдвэр гаргах түвшинд хүүхнүүдийн торгон зөөлөн, гярхай ухаан үнэхээр дутагдаж байна

Avatar

Bek 2012-02-18 121.127.135.141

Mongoliin uls turch busguichuuddee amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж