Сар шинээр албаны бэлэн байдалд ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Сар шинээр албаны бэлэн байдалд ажиллана

“Цагаан сар” дөхсөнтэй холбоотойгоор нийслэлд осол аваар, хулгай дээрмийн хэрэг, архидан согтуурах, танхайрах байдал харьцангуй ихэсдэг. Тиймээс цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн албаны бэлэн байдалд ажиллах шийдвэр гаргажээ. Энгийн үед жижүүрийн нэг бие бүрэлдэхүүн ажилладаг бол баярын өдрүүдэд жижүүрийн хоёр бие бүрэлдэхүүн, шөнийн болон хөдөлгөөнт эргүүлүүд нийслэл болон орон нутагт уртасгасан цагаар ажиллаж эхлэх ажээ. Замын цагдаагийн газраас” Холын замд гарч буй жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зорчигчийн тоог хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиж, зарим тохиолдолд гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийснээс нарийхан замд осол гарч эрүүл мэндээрээ хохирох явдал ихэсч байна. Мөн автомашины эвдрэлээс шалтгаалан зогсолт хийхдээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсдоггүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зохих журмийн дагуу байрлуулаагүй зэргээс болж, зам тээврийн ноцтой осол цөөнгүй гардаг. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт малын хулгай ихсэх хандлагатай байгаа учраас малчид сонор сэрэмжтэй байх” гэдгийг анхааруулсан юм.

Захын хороололд замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Энэ үед жолооч нар хүлээцтэй байж, биенээ хүндлэн, замын цагдаагийн зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй гэнэ. Орон сууцны хороолол дунд зогсох зогсоолын дүрэм баримтлан тээврийн хэрэгсэлээ зөв байрлуулах, ялангуяа өгсүүр, уруу газар автомашинаа байрлуулахдаа өнхрөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэдгийг ч мөн сануулж байлаа.

Цагаан сарын баярын эхний хоёр өдөр гэмт хэрэг, осол аваарын гаралт харьцангуй бага байдаг. Харин шинийн гуравнаас эхлэн архидан согтуурах, бэртэж гэмтэх, ахуйн гэмт хэргүүд ихэсдэг ажээ.

Д.Жаргалсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж