Путин + Берлускони = Берлуспутин

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Путин + Берлускони = Берлуспутин

Тун удахгүй хойд хөршийн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Гол нэр дэвшигч Ерөнхий сайд В.Путин сонгуулийн өмнөхөн эгдүүтэй бэлэг хүлээж авлаа. “Берлуспутин” нэртэй улс төрийн хошин жүжиг Москвагийн нэгэн хувийн театрт энэ долоо хоногт нээлтээ хийв. Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони, Путин хоёрын тухай өгүүлэх уг жүжиг тун ёжтой егөөдөлтэй гэнэ.

Нобелийн шагналт Италийн зохиолч Дарио Фогийн “Хоёр толгойтой гажиг” нэртэй жүжгийн орос хувилбар хэмээн энэхүү бүтээлийг танилцуулж байгаа юм. Улс төрийн ертөнцөд Путний тогтоосон эрх мэдлийн вант улсыг жүжигт ёгтлон харуулжээ. Түүнчлэн Путиний гэргий Людмила нөхрөөсөө зугтан сүмд амьдрахаар явж байгаа үйл явдал ч гардаг байна. Одоогоор Путиний зүгээс уг жүжгийн талаар ямар нэг тайлбар, санал сэтгэгдлийг хэлээгүй байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж