Хьюстоныг өнөөдөр эцсийн замд нь үднэ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хьюстоныг өнөөдөр эцсийн замд нь үднэ

Дуучин Уитни Хьюстоны гэр бүлийнхэн, найзууд нь өчигдөр түүнтэй салах ёс гүйцэтгэжээ. Түүний ээж 78 настай Цисси, охин Кристина Браун нарыг очиход шүтэн бишрэгчид хайртай дуучиндаа сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлэхээр хэдийнэ цугласан байсан гэнэ. Попын хатан хааныг оршуулах ёслолын өмнө салах ёс хийхээр очсон хүмүүсийн дунд түүнтэй амрагийн харьцаатай байсан гэгддэг Ray- J, түүний эгч Брэнди, “Бие хамгаалагч” кинонд хамтран тоглосон жүжигчин Кевин Костнер нар байжээ.  Харин дуучин бүсгүйн амьдралын хамгийн том алдаа гэгддэг нөхөр Бобби Браун тэнд огт үзэгдээгүй гэнэ. Дуучныг эцсийн замд нь үдэх оршуулах ёслол өнөөдөр болох бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлэхээр хамгийн олон алдартнууд нэг дор цугларах аж. Оршуулах ёслолын дараа дуучинд хүндэтгэл үзүүлэх тоглолтод дуучин Жанет Жексон, Мэрэй Керри, рэппер Jay-Z, R & B дуучин R Kelly, Стив Вондер, дуучны загалмайлсан эх Арета Франклин нар оролцох юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж