Японы эзэн хаан мэс засал хийлгэв

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан мэс засал хийлгэв

Японы эзэн хаан Акихито Токио хотын эмнэлэгт зүрхний мэс засал хийлгэжээ. Японы ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн эзэн хааны бие сүүлийн үед чилээрхэх болсон аж. 1989 онд өмнөх эзэн хаан Хирохитог таалал төгссөний дараа Акихито хаан ширээг залгамжилсан юм. Энэ сарын эхээр эзэн хааныг шинжилгээ өгсний дараа эмч нар түүнд хагалгаа хийх шаардлагатай гэж үзжээ. Эзэн хаан Акихито 2003 онд түрүү булчирхайн хорт хавдрын мэс засалд орсны дараа стресст орсон аж. 2009 оноос хойш эзэн хаан албан ёсны айлчлал, гадаадын төлөөлөгчидтэй уулзах уулзалтуудын тоог багасгасан юм. Японы эзэн хааны эрхзүйн тухай 1947 оны хуульд зааснаар эзэн хааныг таалал төгсөхөд угсаа залгамжлагчийг хаан ширээнд өргөмжлөх тухай заасан байдаг аж. Японы угсаа залгамжлах хунтайж Нарухито хаан ширээг залгамжлагчийн тэргүүн эгнээнд бичигдэж байгаа бөгөөд хоёрдугаарт нь түүний дүү хунтайж Акишино оржээ.  Гэвч Японы хуульд зааснаар гүнж нар хаан ширээг залгамжлах эрхгүй байдаг гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж