Хаан банк хэвийн ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Хаан банк хэвийн ажиллаж эхэллээ

Хаан банкны сүлжээнд гэмтэл гарсны улмаас өнөөдөр өглөө 09.20 цагаас эхлэн улс орон даяар тус банкны бүх салбарууд болон АТМ буюу бэлэн мөнгөний машинууд ажиллагаагүй болоод байсан юм. Харин сүлжээний гэмтлийг дөнгөж сая засварлаж дууссан тул түр үүдээ хаасан Хаан банкны салбар нэгжүүд хэвийн ажиллаж эхэллээ.

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой ачаалал ихтэй байгаа, мөн техникийн саатлаас шалтгаалан банкны үйл ажиллагаа хэсэг хугацаанд доголдсон тул өнөөдөр тус банкны салбар нэгжүүд 21.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах болсон байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж